03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Испанийн хаан цалингаа 20 хувиар бууруулжээ

МАДРИД. /ITAR-TASS/. Испанийн хаан VI Филипп цалингаа өөрийн эцэг Хуан Карлосын авч байсан цалинтай харьцуулахад 20 хувиар бууруулах шийдвэр гаргажээ. Тэрбээр татвар суутгалгүйгээр тооцсоноор жилдээ 234 мянган евро авах бөгөөд энэ нь өмнөх хааны цалингаас 58 мянгаар бага юм гэж хааны ордны захиргаа мэдээлсэн байна.

 

Хааны гэр бүлийн бусад гишүүдийн цалин хааны цалингаас хамаардаг учир тэдний цалин ч бас буурах ажээ. Тухайлбал, Хуан Карлос энэ жил өмнөх жилийнхээс 36 хувиар бага цалин авна. VI Филиппийн гэргий хатан хаан Литисиягийнх 26 хувиар буурах бол хатан хаан Софиягийнх 20 хувиар буурна.

Хааны гэр бүл болон хааны ордны ажилтнуудын цалин пүнлүүнд энэ жил улсын төсвөөс нийтдээ бараг 7.8 сая евро гаргах бөгөөд энэ нь өнгөрсөн оны зардлын хэмжээтэй тэнцэж байна. Хааны гэр бүлийн гишүүдийн цалин хөлсийг бууруулснаас хэмнэсэн мөнгийг хааны ордны захиргаанд мэдээллийн шинэ технологи нэвтрүүлэхэд зарцуулах аж.

Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.