04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

ИСПАНИЙН ЦАГДАА НАР ТЕРРОРИСТ ХАЛДЛАГААС СЭРГИЙЛЖ ЧАДАВ

    Испанийн цагдаа нар Пальма-де-Майорка хотод их сургуулийн хотхонд бөмбөг дэлбэлэхийг санаархсан 21 настай залууг баривчиллаа гэж өчигдөр France-Presse мэдээллээ. Түүнийг 3-ны өдөр баривчлах үед гэрт нь 140 кг тэсрэх бодис илэрсэн бөгөөд сэжигтэн этгээдийн нэрийг нууцлан нэрнийх нь эхний үсгүүдээр J.M.M.S хэмээн товчилжээ.

    Түүнчлэн Балеарын арлуудын их сургуульд олныг хөнөөх төлөвлөгөө болон нийгмээ хэрхэн үзэн яддагаа илэрхийлсэн агуулгатай тэмдэглэлийн дэвтэр нь олдсон байна гэж CNN суваг дамжуулжээ.

Тэрбээр их сургуулийн хотхонд тэсрэлтийн хүчийг ихэсгэдэг бодисоор дүүргэсэн бөмбөг дэлбэлэхийг санаархсан гэнэ.

    Баривчлагдсан испани залуу 1999 онд "Колумбайн" сургуульд 12 хүнийг хороож, 23 хүнийг шархдуулсан Эрик Харрис болон Дилан Клиболда нараас үлгэр дууриал авахын зэрэгцээ тэдний тухай интернэтэд ихэд сайшаан бичсэн байж. Үүнээс үүдэн түүнийг цагдаагийнхан анхааралдаа аван 5 сарын турш мөрдсөн байна.

    Сэжигтэн этгээд эхлээд буу худалдан авахыг хүссэн хэдий ч дараа нь тэсрэх төхөөрөг авахаар шийдсэн гэнэ. Ингээд интернэт ашиглан тэсрэх бөмбөгний эд ангиудыг захиалсан аж. Ингээд түүнийг захиалсан бараагаа авах үед нь баривчилсан байна.
    С.Амар

Montsame


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.