04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

Испанийн шинэ хаан VI Фелипе тангараг өргөв

МАДРИД. /Reuters/. Испанийн шинэ хаан  VI Фелипе тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолд түүний гэргий, хатан Летиза болон хоёр гүнж нь оролцжээ. Өдгөө 46 настай шинэ хаан Үндсэн хуулиа дээдэлж, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалан ажиллах болно гэж амласан байна.

 

Хааны хувиар Фелипе анхны үгээ хэлэхдээ, ардчиллын зарчимд тулгуурлан хойч үеийнхээ эрх чөлөө, эрхийг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийнэ гэж амлажээ.
Дараа нь хаан Фелипе нийслэл Мадрид хотын төвөөр задгай машинаар явж, ард иргэдтэйгээ мэндчилсэн байна. Түүнийг ордны тагтан дээр гарч ирэхэд хүмүүс баяр хүргэж, төрийн далбаагаа намируулж байжээ.
40 жил төрийн эрхийг барьсан аав Хуан Карлос нь хаан ширээнээсээ татгалзсанаар Фелипе хааны титмийг авсан юм.
Хааны гэр бүлийнхэн улсын мөнгийг шамшигдуулж, татварын залилан хийсэн гэх мэтийн дуулиан шуугиан дэгдсэний дараа Хуан Карлос хаан ширээнээс татгалзсан билээ.
Харин шинэ хаан ард иргэдийнхээ итгэлийг сэргээхээр ажиллах төлөвтэй байна.
"Шинэ хаантай болж байгаа нь сайн хэрэг. VI Фелипе Испанид шинэчлэл хийнэ гэж найдаж байна" гэж Мадридын оршин суугч хэлжээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.