04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Испани 17 мянга гаруй дүрвэгч хүлээж авна

ВАЛЛЕТТА /Мальта/. /TASS/. Европын Холбооны /ЕХ/ квотын дагуу Испани улс 17 мянга гаруй дүрвэгч хүлээж авна гэж тус улсын Засгийн газрын тэргүүн Мариано Рахой Мальта улсын нийслэл Валлетта хотод болсон ЕХ-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.

Испани, Италид дүрвэгсэд хүлээж авах “туршилтын эхний төслийг” 11 дүгээр сарын 8-наас хэрэгжүүлж эхэлснийг тэрбээр сануулсан байна. Энэ туршлага нь “олон улсын хамгаалалтад авах шаардлагатай байгаа 17 мянган дүрвэгчийг хүлээж авах ажлыг үр дүнтэй зохион байгуулахад тус дөхөм болно” гэж Рахой онцлон дурдсан байна.

Цагаачлалын хямралыг шийдэх арга замыг хэлэлцсэн ЕХ-Африкийн хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт Валлетта хотод лхагва гарагт эхэлсэн юм. Европын 40 гаруй орон болон Африкийн орны, мөн олон улсын байгууллагуудын төлөөлөгчид Европыг чиглэсэн дүрвэгсдийн урсгалыг зогсоох арга замыг хамтдаа олох зорилгоор Мальта улсын нийслэл хотод цугалсан.

ЕХ-ны хилийн аюулгүй байдлын "Frontex" агентлагийн мягмар гарагт мэдээлснээр, нэгдүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-ны хооронд 1.2 сая хууль бус цагаач тус холбооны хилээр нэвтэрчээ. Энэ нь ЕХ-ны түүхэн дэх хамгийн дээд үзүүлэлт юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.