04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Итали дахь монголчуудаа, цааш нь түгээж дэмжээрэй

Сайн байцгаана уу? Итали Улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудаа. Сар шинэдээ сайхан шинэлцгээсэн үү.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос Та бүхэнд хандан захидал илгээж байна.

2012 оны 4 сарын 22-нд болох Дэлхийн аварга шалгаруулах 26 дахь удаагийн 100 км-ийн марафон гүйлтийн тэмцээн Итали Улсын Серегно хотод зохиогдох юм.

2011 онд Голланд Улсад зохиогдсон ДАШТ тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Анх удаа оролцсон бөгөөд манай улсын тамирчин, улсын олон удаагийн аварга, спортын мастер, марафонч Д.Дамдинжав өндөр амжилт үзүүлэн, мастеруудын төрөлд 5 дугаар байрт орж байсан билээ. Энэ жил хоёр дахь удаагаа Монгол Улсаа төлөөлөн ДАШТ-нд оролцохоор гурван тамирчин маань бэлтгэлээ амжилттай хангаад байна. Мастеруудын төрөлд Д.Дамдинжав, З.Чулуунбаатар, залуучуудын төрөлд Н.Олонбаяр нар оролцох юм. Тамирчдаас асар их авхаалж самбаа, хатуужил, тэсвэр тэвчээр шаарддаг спортын хамгийн хүнд төрөл болох марафон гүйлтийн 100 киллометрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Анхны удаа оролцохдоо төлөвлөж байснаас ч илүү өндөр амжилт гаргаж чадсанд монголчууд бид ихэд омогшин, бахархаж байгаа билээ.

Тиймээс энэ удаа Та бүхний ажиллаж, амьдарч буй Итали Улсад зохиогдох гэж буй тэмцээнд нутгийнхаа элэг нэгт тамирчдаа дэмжихээр хүрэлцэн ирэхийг бид бүхэн хүсч, уриалж байна. Дэлхийн аваргын тавцанд Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулж, медаль хүртэхэд Та бүхний сэтгэлийн дэмжлэг, уухайн түрлэг асар их дэм болох билээ. Жич: Бусад тэмцээний адил бид санхүү, хөрөнгө мөнгөөр хязгаарлагдаж байгаа юм. Тиймээс элэг нэгт ахан дүүс Та бүхнээс Монгол тамирчдаа онгоцны буудлаас тосох, хямд өртөгтэй зочид буудалд байрлуулах зэрэгт туслахыг хүсч байна. Хэрэв тийм боломж байвал бидний хаягаар эргэн хандаарай.

Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй МОНГОЛЫН ХЭТ ХОЛЫН МАРАФОН ГҮЙЛТИЙН ХОЛБОО 2012.03.02

info@mumf.org.mn fax: +976 70122194 phone: +976 95959809


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.