04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Хүй нь цөглөөгүй хүүгээ муу усны хоолойд хаяжээ

 

Сүүлийн үед Монголд ч тэр, гадаадад ч тэр өлгийтэй бяцхан үрсээ хогон дээр хаях, жорлонгийн нүхээр урсгаж, амийг нь хөнөөх гэсэн тохиолдлууд ихэссээр байх шиг. Хэзээ байтлаа монгол эмэгтэй төрүүлсэн үрээ хогон дээр нохой, шувууны идэш болог гээд хаяж байлаа. Аргаа ядахдаа айлын үүд бараадуулах, хүрдэн дээр тавих зэргээр орхидог байсансан.
Испанид төрөөд удаагүй байгаа, хүй нь ч цөглөөгүй нялх хүүгийнхээ амийг хөнөөхийг завдсан эмэгтэйг баривчилжээ. Тэр эмэгтэй төрсөн үрээ муу усны хоолойд үхэг гээд хаячихсан аж. Төрөөд хоёр хонож байгаа хүүг Испанийн нэгэн хотын олон давхар байрны муу усны сувгаас гаргаж авчээ. Хэрэв хөршүүд нялх хүүхэд уйлах чимээ сонсоогүй бол хүү тэндээ өөд болох байв.

Сонирхолтой нь тэд муу усны хоолойд хүүхэд байна чинээ бодсонгүй, муур орж гацчихаад дуугарч байна гэж бодож л дээ. Тэгээд хөөрхий “муурыг” аврахаар цагдаад дуудлага өгсөн аж. Харин цагдаа нар ирээд учрыг мэдмэгцээ аврагчдыг дуудсан байна. Яг л манжингийн үлгэр шиг. Ингээд аврагчид гялгар уутаар битүү ороосон хүүг муу усны хоолойноос гаргаж авсан бөгөөд гялгар уутанд гарсан нүх хүүд амьсгалж, өдий хүртэл амьд байх боломжийг олгосон байв. Хүүг тэр дор нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрээр гарын яс хугарсан гэх мэт багагүй гэмтэл авсан байсан гэнэ. Хүүгийн биеийн байдал тун муу байгаа ч амь насанд аюулгүй хэмээн эмч нар мэдэгдсэн байна. Харин хүүгийн эх, 26 настай эмэгтэй “зулбачихлаа” хэмээн эмнэлэгт хандаснаар баригдсан байна. Тэрээр энэ хүүхдийг хүсээгүй байсан, харин үр хөндүүлэх мөнгө байгаагүй тул гаргахаас өөр аргагүй болсон хэмээн цагдаад өгсөн мэдүүлэгтээ дурджээ. Тиймээс хүүхдийн хувь заяаг одоо нийгмийн халамжийн ажилтнууд шийдэх бөгөөд төрсөн үрээ алахыг завдсан эхийг хүний амь хөнөөхийг завдсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.