06 сарын 06, Бямба
°C
USD 2,809.64
USD 2,809.64
EUR 3,147.36
JPY 25.76
GBP 3,513.88
RUB 40.72
CNY 394.61
KRW 2.31

Шведийн сонгуульд сөрөг хүчин ялжээ

СТОКГОЛЬМ. /NHK/. Шведийн сонгогчид аж байдал болон боловсролыг сайжруулна гэж амласан сөрөг хүчнийг дэмжсэн байна.

 

Ням гарагийн ерөнхий сонгуулиар зүүний төвч үзэлтэй Социал-демократ нам болон тус намын хамтран зүтгэгчид нийт 158 суудал авч ялжээ. Аядуу үзэлт намаар удирдуулсан барууны төвч эвсэл 142 суудал авсан нь тодорхой болсны дараа Ерөнхий сайд Фредерик Рейнфельдт огцрохоо мэдээлсэн байна. Рейнфельдтийн удирдлага дор найман жил үйл ажиллагаа явуулсан Шведийн Засгийн газар эдийн засагт, тухайлбал, татварыг багасгахад анхааран ажиллажээ. Харин сөрөг хүчин баян, ядуугийн ялгааг багасгаж, ард түмнийхээ аж байдлыг болон боловсролыг сайжруулна гэж амласан. Сонгуулийн дүн гарсны дараа Социал-демократ намын удирдагч Стефан Лофвен  баярласан сонгогчдодоо, Шведийн ард түмэн өөрчлөлтийн төлөө саналаа өглөө гэж хэлжээ. Хэт барууны үзэлт Шведийн ардчилсан нам  49 суудал авч парламентын гуравдагч том нам болж байна. Тус нам Сири, Ирак болон бусад улсаас цагаачлагчдыг хязгаарлах хүсэлтэй байна.

Д.Нямтулга

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ЭНЭ СОНГУУЛЬ МИНИЙ БОДЛООР…
ЭНЭ СОНГУУЛЬ МИНИЙ БОДЛООР…
05/31/2020
УИХ ын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 4 эвсэл, 137 бие даагчид бүртгүүлжээ. Хэдхэн хоногийн дараа нэр дэвшигчид албан ёсоор тодрон СЕХ ноос баталгаажина. Ѳѳ тэгээд энэ хооронд их юм болж байгаа бололтой. Зарим намын дарга нар нэр дэвшигчидээ “мурьж”, тойргоо хоорондоо наймаалцаж, намаасаа жийгдсэн зарим нь ѳѳр намд хадаг барин гуйж, сонгуульд ялах боломжгүй нь боломжтой зарим хүнтэй тохиролцоо хийж, хѳшигний ард улстѳрийн наймаа явагдаж байгаа. *ХҮМҮҮС ЯАГААД ИНГЭЖ УЛАЙРААД БАЙНА ВЭ? 1. Улс тѳр нь бизнес болон хувирсан Монголын хувьд, сонгууль нь бас бизнес болон хѳгжжээ.
СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
СОШИАЛ “СЭВЭЭЧИД”
04/28/2020
Саяхан би дуучин Д.Болдын тоглолтын талаар жиргэсэн юм. Яг үнэндээ жиргээний мэдээллүүд уншиж байгаад буруу ойлголтоороо жиргэсэн нь миний алдаа байлаа. Жиргээний эхний сэтгэгдлийг уншаад, би ямар тэнэг юм бичсэнээ ойлгоод устгав. Энэ бол 5 минутын л хугацаанд болсон хэрэг. “Уучлаарай. Эх сурвалжаа нягтлаагүй бичсэн нь миний буруу болжээ. Би мэдээллээ устгалаа” гэж бичиж учирласан боловч, миний жиргээг аль хэдийн скрийн шот хийгээд маш олон сувгаар түгээж эхэлсэн байв. За тэгээд ѳдѳржингийн юм болсон доо. Найзууд минь над руу утасдан анхааруулан сануулж, олон хүн намайг ѳрѳвдѳж, олон хүн
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
ѲМЧЛѲГДСѲН “ХАЙР”
04/12/2020
-Чи яагаад энэ бүсгүй рүү хараад байгаа юм бэ? Би энэнээс муухай харагдаад байна уу? -Чи яагаад энэ хүний нүүрномын пост дээр зүрх дараад байгаа юм бэ? Тэр чамд тийм ухаантай санагдаад байна уу? -Чи яагаад энэ хүнтэй уулзсан юм бэ? Би чамд гологдоод байна уу? -Чи яагаад над руу харахгүй байгаа юм бэ? Надаас уйдаад байгаа юм уу? -Чи яагаад надад урьдынх шигээ анхаарал тавихгүй байнаа? Надад хайргүй болчихсон юм уу? -Чи яагаад??? (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.