10 сарын 16, Бямба
°C
USD 2,848.81
USD 2,848.81
EUR 3,308.04
JPY 24.97
GBP 3,908.71
RUB 40.00
CNY 443.15
KRW 2.41

Швед улсад Монголын соёлын өдөрлөг болов

Швед Улсын өмнө зүгийн нутаг болох Сконие (Skеne) муж дах Торна Холлестад суурин газрын соёлын өдөрлөгийн хүрээнд “Монгол гэр” компаний “гэр камп” дээр Монгол орноо сурталчлах соёлын өдөрлөг энэ сарын 1-ний өдөр амжилттай болж өнгөрөв.

 

Уг арга хэмжээнд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд З.Алтай, Сконие мужийн Лунд хотын захиргааны (коммун) Соёлын хэлтсийн дарга Холгер Раднер нар хүрэлцэн ирж, үг хэлэв.

Мөн арга хэмжээнд Шведийн Сконие мужид амьдардаг монголчууд, Лунд хот болон Торна Холлестад суурины Швед иргэд 200 гаруй хүн ирж оролцов.

Шведийн Сконие мужид амьдардаг иргэн Ганхуяг, түүний гэргий Энхжаргал нар 2012 онд “Монгол гэр” компани байгуулж, хэд хэдэн монгол гэр (“гэр камп”) барьж, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал эрхэлж байгаагаас гадна Монгол орны түүх, соёл, зан заншлыг сурталчлах үйл ажиллагаа явуулж байна.

Монгол орноо сурталчлах соёлын өдөрлөгийн үеэр ирсэн зочдод хөгжимчин, хөөмийч Жамсран, бүжигчин Анар нар монгол үндэсний бүжиг, дуу хөгжмийн дээжээс тоглож үзүүллээ.

Үүний зэрэгцээ Шведийн Лунд хотын дуучин хөгжимчин, найрал дууны удирдаач ноён Гөста Петерсений найрал дуучдын хамтлаг дууныхаа дээжээс сонирхуулав. Мөн “Монгол гэр” компани монгол хоол хийж ирсэн зочдоо дайлав.

Ийнхүү энэ удаагийн арга хэмжээ нь Монгол орноо сурталчлах, монголын түүх, соёл, зан заншлыг таниулан мэдэхэд ихээхэн ач холбогдолтой болов.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.