03 сарын 29, Баасан
°C
USD 3,375.96
USD 3,375.96
EUR 3,646.37
JPY 22.29
GBP 4,259.28
RUB 36.60
CNY 467.18
KRW 2.50

Бооцоот тоглоомын тасалбар олсны дараа шүүхэд дуудагджээ

Хөлбөмбөгийн бооцоонд 500,000 крон буюу 70,500 доллар хожсон Шведийн иргэн өөр нэгэн хүн түүний хожсон бооцооны тасалбарыг олж мөнгийг нь авсныг мэдээд мөнгөө эргүүлэн авахаар зарга мэдүүлсэн байна.

 

Оролцогчид тасалбар дээр хөмбөмбөгийн тогтолтын таамгийг бичин хэрэв тааж чадвал их хэмжээний мөнгө хождог юм. Нэгэн Швед эр тойргын тоглолтын үр дүнгүүд түүний тасалбар дээр бичсэн таамгуудтай нь таарсныг мэджээ. Гэвч тэрээр нутгийн нэгэн дэлгүүрт өөрийн ялсан тасалбарыг орхин явсан ба нэгэн охин тасалбарыг олон ээждээ өгчээ.

Хожсон эр түүний бооцоонд 524,126 крон ирнэ хэмээн мэдэж бооцоо тавьсан газартаа мөнгөө авахаар очсон боловч түүний мөнгийг аль хэдийн авсан болохыг олж мэджээ. Түүнийг төлбөрийг зогсоохыг хүсэхэд мөнгө аль хэдийн байхгүй болсныг мэдэгдсэн бөгөөд тэрээр банкны тусламжтайгаар хэн авсныг нь олж тогтоожээ.

Орон нутгийн Сибсвенскан сонингийн мэдээлснээр нэгэн эмэгтэй 3 тасалбар олон тэднийг ээждээ өгчээ. Тэр хонжворыг олсон талаараа цагдаад мэдэгдэлгүй харин Свенска Спел буюу бооцооны газарт хандсан байна. Эмэгтэй хэлэхдээ Свенска Спел тасалбарын жинхэнэ эзнийг олох боломжгүй, түүнд тусалж чадахгүй гэсэн бөгөөд тэрээр хууран мэхэлсэн гэх ял зэмлэлийг эсэргүүцсэн байна.
Тасалбарын жинхэнэ эзэн эрэгтэй харин хоёр эмэгтэйн эсрэг зарга үүсгэж тэднээс мөнгөө эргүүлэн өгөхийг шаардаж байгаа юм байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.