05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Ерөнхийлөгч Монгол-Шведийн бизнес форумд оролцов

Шведийн Худалдааны консул, тус улс дахь Монгол Улсын ЭСЯ болон Ажил олгогч эздийн холбооноос зохион байгуулж буй Монгол-Шведийн бизнес форум Стокгольм хотноо 10 дугар сарын 10-нд болов.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан яваа бизнес эрхлэгч төлөөлөгчид оролцлоо. Форумыг нээж Шведийн Вант Улсын Худалдааны сайд, доктор Эва Бёорлинг үг хэлэхдээ хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх талаар Швед Улс идэвхтэй хамтран ажиллахыг мэдэгдлээ.

 
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж форумд оролцож буй хоёр орны бизнесийн төлөөлөгчдөд монгол орны эдийн засгийн байдал, боломжийн талаар танилцуулж, , гадаад хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн зохицуулалтын асуудлаар санал солилцлоо.
 
Дашрамд дурдахад тус форумд БОНХЯ-ны газрын дарга, доктор Т.Чулуун “Монгол Улс дахь ногоон хөгжил”, Монгол банкны Ерөнхий эдийн засагч С.Болд “Монголын макро эдийн засгийн тойм”, ЭЗХЯ-ны газрын дарга С.Жавхланбаатар “Гадаад хөрөнгө оруулалтын бодлого”, Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу “Эдийн засгийн өсөлт ба Монголын уул уурхайн салбар” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.



9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.