05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Ерөнхийлөгч Шведийн үндэсний музейд зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шведийн Вант Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Стокгольм хотын Угсаатны зүйн музейд зочиллоо. Тус музейг дэлхийн соёлын музей гэхэд болохуйц юм. Энэ нь Газар дундын тэнгисийн музей, Зүүн Азийн музей, Угсаатны зүйн болон Дэлхийн соёлын музей гэсэн хэсгээс бүрддэг. Олон төрлийн сонирхолтой хөтөлбөр, үзэсгэлэнгээрээ дамжуулж дэлхийнхүн зоны амьдралын олон хэв маяг, соёлыг танин мэдүүлэх зорилготой. Мөн энд Шведийн газар зүйч, эрдэмтэн, газрын зураг зохиогч, хайгуулч, зурагчин, нийгмийн зүтгэлтэн Свен Андерс Хединий сангийн төв байр байдаг гэдгээрээ онцлог.

Тус музейд дэлхийн олон орны, тухайлбал Хятад, Солонгос, Зүүн ба Зүүн өмнөд Ази, Номхон далай, Америк, Африкийн ард түмний угсаатан зүй, соёлын 220 гаруй мянган үзмэр бий. Тэдгээрийн дунд Монголын XX зууны эхэн үеийн гар урлал болоод шашны эд өлгийн зүйлүүд, ховор нандин гэрэл зургууд тэргүүтэй түүх, соёлын үнэт зүйлүүд ч нэлээд байдаг аж. Эдгээрийг Свен Хедин Монголоос авчирч байсан аж. Тэрбээр 1923 онд Бээжингээс Москва хүртэл аялахдаа Улаанбаатараар дамжин явж байжээ. Түүнчлэн 1927-1935 онд Монголын түүх, соёл, говь нутаг, цаг агаар, газрын зураг болоод Шинжаныг судалсан Хятад-Шведийн экспедицийг ахалж байсан түүний хамгийн сүүлчийн бүтээл нь Төв Азийн газрын зураг юм. Тэрбээр манай улсын газрын зургийн хувилбарыг зохиож байсан бөгөөд Монголд судалгаа хийж байх үедээ бүтээсэн зарим бүтээлийн дээжээс нь музейн захирал Ерөнхийлөгчид гардуулсан юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.