04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

НОБЕЛИЙН ЭНХ ТАЙВНЫ ШАГНАЛЫН ЭЗНЭЭР 2 ХҮН ТОДОРЛОО

c1e20fbe6745a28f9c1f9b0e732e937e L

Энэ оны Нобелийн Энх тайвны шагналын эзнээр хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай, Энэтхэгийн Кайлаш Сатярти нар тодорлоо.
Хүүхдээр хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлж байгаатай, тэдэнд боловсрол эзэмшүүлэхийн төлөө тууштай тэмцэгч энэ хоёр идэвхтэнд Нобелийн Энх тайвны шагналыг олгохоор Норвегийн Нобелийн хороо шийдсэн байна.

Малала охин 17 настай. Түүнээс залуу хүн урьд нь Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байгаагүй юм. Охидын боловсролын эрхийн төлөө кампанит ажил өрнүүлэгч түүнийг хоёр жилийн өмнө сургуулиасаа гэр лүүгээ харьж байхад нь лалын хэт давруу үзэлтнүүд толгойн тус газар нь буудсан юм. Тэрбээр өдгөө Британид амьдарч байгаа билээ.

“Нас залуу ч Малала Юсуфзай охидын боловсролын эрхийн төлөө цөөнгүй жил тэмцээд байна. Хүүхэд, залуучууд өөрсдийнхөө нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмрээ оруулах боломжтой болохыг Малала харуулсан” гэж Нобелийн хороо мэдэгдэв.

Харин Кайлаш Сатярти нь өдгөө 60 настай бөгөөд хүүхдээр хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлж байгааг зогсоохын төлөө тэмцэгч гэдгээрээ алдартай нэгэн юм.

Нобелийн хороо “Сатярти нь Гандийн үзэл баримтлалыг дагадаг бөгөөд хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлж байгааг болиулахын төлөө тууштай тэмцсээр ирсэн” гэв.

Өнөөдөр дэлхий дахинд 168 сая хүүхэд хүнд хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь 2000 оны үеийнхээс 78 саяар буурсан үзүүлэлт бөгөөд хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж байгааг болиулах зорилгодоо дэлхий хүрэхэд ойртож байна гэж тус хороо мэдэгдлээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.