04 сарын 29, Даваа
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Та өөрийн орноос Швед улсад ажиллах эрх авч болно

 Швед улсад ажиллах хүсэлтэй хүмүүс ажлын эрхтэй байх ёстой. Ажлын эрхийг Швед улсад орж ирэхээсээ өмнө авсан байх ёстой. Та энэ шийдвэрийг гартал хүлээн дараа нь Шведэд орж ирнэ.Эхнйи удаад ажлын эрхийг 90 хоног 3 сараар олгодог. Хэрэв тa 3 сараас дээш хугацаагаар ажиллахын вол амьдрах буюу, оршин суух эрхтэй. Олон улсын гэрээгээр швед улсад мэргэжилтэнд тухайн улсад орох гарах үед ажлын эрх шаардагдахгүй гэхдээ энэ нь нэг жилээс бага хугацаанд хүчинтэй байх болно.Бусад орны иргэд швэд улсад 3 сараас доош хугацаагаар буюу 90 хоног аялахад Швэдэд орох гарах виз авах ёстой.Асуулт:Ажлын эрх авахад надад юу хэрэгтэй вэ?

Эхний удаад та энэ,хүсэлтээ танай улсад суугаа Шведийн элчин сайдын газар буюу шведийн консулд тавих ёстой,хэрэв та ондоо улсад оршин суух эрхтэйгээр амьдарч байгаа бол тухайн улсад байгаа шведийн элчин сайдын газарт энэ хүсэлтээ тавьж болно.Та бас Цагаачийн газарын вэб хаягаар орж хүсэлт гаргаж болно.Ажлын эрхээ сунгуулахыг хүсвэл та энэ хүсэлтээ "Migrahonsverket,tillståndsen, 60170 Norrköping" хаягаар илгээнэ.Та мөн энэ хүсэлтээ Цагаачийн албаны ажлын эрхийн хэлтэст үлдээвэл цаашаа Norrköping-руу илгээгдэнэ.Ажлын эрх хүссэн өргөдөл ямар үнэтэй байх вэ? Ихэнх тохиолдод ажлын эрх ба амьдрах эрх хүсэхэд төлдөг хураамж гэж бий.Эхний удаа өөрийн улсдаа Шведийн элчин сайдын газарт өргөдөл өгөхдөө энэ хураамжийг төлнө.Хэрэв та интэрнэтээр өргөдлөө илгээвэл картаар төлнө.Заавал элчин сайдын ба консулын газарт шууд төлөх шаардлагагүй.

Ажлын эрхээ сунгуулах тохиолдолд Цагаачийн албаны ажлын эрхийн хэлтэст төлбөрөө хийнэ.Мөн "plusgiro"-гаар дамжуулж төлж болно.Ажлын эрх олгох тухай шийдвэрийг хэн гаргадаг вэ? Элчин сайдын газар ба Консулын газраас тухайн хүний өргөдлийг илгээсний дараа Цагаачийн алба ажлын эрх олгох тухай шийдвэрийг гаргана.Та өөрийн өргөдлөө өгсөн газраасаа Цагаачийн албанаас гаргасан хариуг хүлээн авах буюу хэрэв интэрнэтээр хүсэлт гаргасан бол тухайн хаягаар хариу чинь ирэх болно.Хэрэв танд ажлын эрх олгогдвол таны визтэй цуг хавсарган олгох болно.Та ажлын эрх хүссэн өргөдөл гаргасны дараа 6 долоо хоногийн дараа шийдвэр гардаг.Ажлын эрх нэг жилийн доторх хугацаанд хүчинтэй байна.Зарим тохиолдолд түүнээс бага хугацаагаар хүчинтэй олгогдоно.Тухайн байгууллагын ажиллах хүчний хэрэгцээнээс шалтгаалан дээд тал нь 18 сараар олгогддог.Гадаадын ажилчдын ажиллах эрхийн хугацаа 4 жил хүртэл хугацаагаар сунгагдах зөвшөөрөлтэй.Ажил олгогч тал ажиллах хүчнийг үргэлжлүүлэн ажиллуулах сонирхолтой нөхцөлд ажлын эрх хүчинтэй байх магадлалтай.Та 6 сараас доошгүй хугацаагаар ажиллах эрх авсан тохиолдолд таны нөхөр,эхнэр ба эсвэл наснаас доош насны хүүхэд Швед оронд таны зөвшөөрөгдсөн хугацаанд оршин суух эрх авна.Танд Цагаачийн албанаас ажиллах эрх олгох боломжгүй гэсэн хариу өгсөн тохиолдолд та тухайн хариуг авснаас хойш долоо хоногийн дотор давж заалдаж болно.Танд зөвлөхөд танай улсад сууж байх Элчин сайдын Яам,Консулын газар,хөдөлмөр олгогч байгууллага болон бид танд Швед улсад ажил олоход туслах болно.Та өөрөө ажил олгогч байгууллага хувь хүнтэй холбоо тогтоож болно.Ажил олгогч буюу батлан даагчтай тохиолдолд ажлын эрх олгох магадлал ихтэй байдаг.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.