04 сарын 16, Мягмар
°C
USD 3,376.45
USD 3,376.45
EUR 3,598.45
JPY 21.94
GBP 4,212.46
RUB 36.07
CNY 466.45
KRW 2.44

ШВЕДЕД ИХ ДЭЭД СУРГУУЛьД СУРАХ ТУХАЙ

Шведед их дээд сургуульд сурах боломж байна. Эхний боломж нь магистрын сургалт... С.Удвал, Stockholm,Sweden 2003-06-07 14:56:41 Шведед их дээд сургуульд сурах боломж байна. Эхний боломж нь магистрын сургалт, хоёр дахь нь бакалаврын сургалт. БАКАЛАВРААР СУРАХ ТУХАЙ Бакалавраар сурахад юуны тvрvvнд 2 хэл бэлтгэх шаардлагатай - англи ба швед хэл. Энэ 2 хэлний бэлтгэл бэлэн болсон хойно дараах материалыг бvрдvvлж сонирхсон их дээд сургуультайгаа харьцаа тогтооно: 1) 10 жилийн боловсролын аттестат (vvнийг англи хэл дээр орчуулна, орчуулахдаа "Attestation on secondary and gymnasial education" гэж орчуулах нь зєв гэж бодож байна. 10 жилийн аттестатаас тухайн хvнийг дээд сургуульд ороход шаардагдах бvх хичээлvvдийг хангалттай тvвшинд vзсэн байхыг хардаг юм байна), 2) Англи хэлний тєвшин тогтоосон сертификат (Америкийн TOEFL-ийг єгвєл 500 эсвэл 550 оноотой байх, Английн IELTS-ийг єгвєл 5.0 эсвэл 6.0 оноотой байх (дvрэм, унших, сонсох, бичих гэсэн 4 vзvvлбэрээр тус тус доод тал нь 5.0 оноо эсвэл 6.0 оноо, сургууль нь єєрєє англи хэлний шаардлагаа заана) 3) Швед хэлний тvвшин тогтоосон сертификат - TISUS "тооцон" vvнийг шведээр "godkaend" гэнэ.  Англи хэлийг Монголдоо сурсан нь гадаадад сурсанаас хямд байна. Монголд TOEFL шалгалтыг Америкийн элчин сайдын яам, IELTS шалгалтыг Английн элчин сайдын яам тус тус мэдэж зохион байгуулж байгаа. Хэрвээ тус элчингvvд хэрвээ шалгалтыг зохион байгуулдаггvй бол хаана очиж єгєхийг хэлж єгнє. Харин энэ швед хэлийг хаана сурах вэ гэдэгт асуудал их байна. Учир нь швед хэлийг сурахад удаан хугацааны виз олгохгvй байна. Гэхдээ бакалавраар сурах хvн швед хэлний нєхцєлєє бvрдvvлэх талаар доорх хэдэн хязгаарлагдмал аргыг хэлье. ШВЭД ХЭЛ СУРАХ 1-Р БОЛОМЖ Шведед швед хэл сурахад Шведийн элчин сайдын ямнаас удаан хугацааны, жишээлбэл 1 жилийн виз олгохгvй байна гэж дээр дурдсан. Гэхдээ миний мэдэх 1-р хязгаарлагдмал арга бол: Санхvvгийн бололцоотой хvнд ДYРМЭЭС ГАДУУР байдлаар 1 жилийн удаан хугацааны визийг хааяа олгодог гэж би сонссон. Бээжинд суугаа Шведийн элчин сайдын яамтай цаг захиалж уулзаж, швед хэлний курс зохион байгуулагчийн урилга, хамгийн эрчимтэй курсээр швед хэлийг 1 жил сурахад шаардагдах нийт зардал, 1 жилийн амьдралын зардал, тєрєл бvрийн даатгал хийх шаардлагатай бол тэгэх боломжтойгоо харуулах зэргээр бэлтгэх хэрэгтэй. 1 жилийн удаан хугацааны визийг ДYРМИЙН ГАДУУР байдлаар авахад хєрєнгєний баталгаа, спонсор сайтай байхад болохгvй гэсэн хууль журам байхгvй байна. Санхvvгийн чадавхийг банк-ны хуулгаа vзvvлэх юмуу спонсорын баталгагаар харуулах хэрэгтэй. Элчин сайдын ям аливаа гадаад иргэнийг Шведед цагаачлах эсвэл хараар улдэж болзошгvй гэж болгоомжилдог тул, тийм аюулгуй гэдгийг єєрийн зvгээс vзvvлэх шаардлагатай. ДYРМИЙН ГАДУУР байдлаар удаан хугацааны (1 жилийн) виз авах талаар Бээжинд суугаа Шведийн элчин сайдын яамтай холбоо барьж, сайн лавлаж асуух хэрэгтэй гэж бодож байна. Бусад орон руу хэлний сургалтад явж байгаа хvн богино хугацааны сургалтын тусгай 3 сарын виз авч болдог, тэгээд тэр орондоо очоод 3 сар нь єнгєрсєний дараа курсын тєлбєрєє тєлж дахин 3 сараар сунгуулах маягаар визнийхээ асуудлыг шийддэг бололтой. Гэтэл Швэдэд зєвхєн МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН урилга авсан хvнд л нэг жилийн оюутны виз олгож байна. Оюутны виз авч чадсан бол тэр виз нь нэлээн ашигтай виз юм байна: Учир нь очсон хойноо єєрийнхєє сургалтыг дуусгаад, үргэлжлүүлж өөр зэрэг горилох эсвэл өөр сургуульд орж сурах боломжтой. Дээд боловсролын, єєрєєр хэлбэл оноо олгох эрхтэй, сургуульд л ороход тэр vндэслэлээрээ визээ буцалгүйгээр сунгуулаад байх боломжтой юм байна. Мэргэжил олгодог сургууль ба курс зохион байгуулагч сургууль хоорондоо ялгаатай. Курс зохион байгуулагч сургуулиудын урилгаар оюутны виз олгодоггvй. Хэлний бэлтгэл хийхэд богино хугацааны (жишээлбэл 3 сарын) виз ч олгох журам байхгvй байна. Тиймээс курс зохион байгуулагч сургуулийн урилгаар Швед руу жишээлбэл 1 жилийн хугацаатай ирж швед хэл сурахад виз олгохгvй байна. Гэхдээ дээр хэлснээр дvрмийн гадуурх байдлаар 1 жилийн удаан хугацааны виз єгєєч гэж Бээжин дэх Шведийн элчин сайдын яамнаас хусч болно. ШВЕД ХЭЛ СУРАХ 2-Р БОЛОМЖ Шведэд Швед xэл сурах хоёр дахь арга бол мєн нэлээн хязгаарлагдмал арга. Гэхдээ энэ нь бас бvтэх боломжтой арга юм. Yvний тулд Швэдэд "au-pair"-аар 1 жилээр ирж ажиллаж, амьдарна. "Au-pair" бол хvvхэдтэй, хvvхэд/хvvхдvvдээ єєрсдєє харах завгvй, ажил хийцгээдэг ээж аавтай тийм айл гадаадаас хэл нэвтрэлцэх боломжтой (англи хэлний зохих мэдлэгтэй) хvнийг "хvvхдийн асрагч эсвэл гэрийн туслах"-аар (энэ нь "au-pair"-ын орчуулга) гэртээ ажлын гэрээгээр 1 жил ажиллуулж, амьдруулахыг хэлнэ. Одоогоор Эвропын Холбооны (хойшид ЕХ гэх) орнууд руу зєхвєн ийм л нэг жилийн ажлын гэрээгээр ЕХ-ноос гадуурх орны иргэн ирж ажиллах боломж байна. Єєр ажил хийе гэхэд ЕХ орнуудын дотоод хєдєлмєрийн зах зээлийн нэгдсэн бодлогын дагуу зєвшєєрєгдєєгvй байгаа юм. "Au-pair"-аар 20-28 насны охидууд явцгаах боломж байна, vvний тулд ЕХ, энэ тохиолдолд Швед руу "au-pair" зуучилдаг товчоонуудтай холбоо барих хэрэгтэй. Ийм товчоонуудыг интeрнeт-ээс "au-pair in Sweden" гэж vг єгч хайлгуулахад олон тоогоор гарч ирнэ. ЕХ руу зуучилдаг au-pair товчоонууд одоохондоо хуучин социалист Европын орнуудаас хvмvvс зуучлах сонирхолтой байна. Угаасаа ЕХ-ны зvvн зvгт єєрийгээ єргєтгєх бодлогын хvрээнд ийм байх нь бас ойлгомжтой юм. Гэхдээ бас ЕХ-ноос гадуурх орноос au-pair одоо их ирж байна, жишээ нь Тайланд, Филлипин, Индонези, Непал, Энэтхэг гээд, тиймд Монголоос ирvvлэхгvй гэсэн зарчим байхгvй. Угаасаа "Хvний нvvдэл, хєдєлгєєний хууль "Migration law" - д ЕХ-ноос гадуурх иргэний эрхэд: Нэгд, ЕХ-нд их дээд сургуульд суралцах, хоёрт, "au-pair"-аар ажиллах эрхтэй гэж заасан байдаг юм байна. Yvнийг шалгахын тулд, "au-pair" зуучилдаг товчоог єєрийн улсын "Migration or Immigration Agency"-аас асууж єгнє vv гэж гуйх хэрэгтэй. Эсвэл хvлээн авах айл заавал тухайн монгол эмэгтэйг ирvvлэх хvсэлтэй бол тэр айл нь єєрєє "Хvний нvvдэл хєдєлгєєний алба"-тай ярьж, зохицуулах боломжтой. Залуу охидын хувьд au-pair-аар ирэх нь Eвропын нэгэн улсад ирээд шинэ орчиндоо арай "зєєлєн" аргаар дасах, идээших, сvvлдээ бvр тухайн улсдаа дуртай болоход одоогоор хамгийн гайгуй арга болоод байгаа юм. Тэрнээс биш, энэ "цагаачлах єргєдєл гаргаж тэрнийхээ хариуг хvлээх" гэдэг "vзэгдлийн" хугацаанд хэл сурна, байгаа газартаа дасан идээшинэ гэдэг миний бодлоор сайн арга биш. Шалтгаан нь, нэгд, ЕХ-нд сvvлд оюутны визээр ирэх хvсэлтэй хvн ємнє нь цагаачлах єргєдєл гаргаж байсан болон тухайн улсад тодорхой хугацаагаар хараар нууцаар байсан бол сvvлд оюутны виз авья гэхээр визийн 2 жилийн хорио тавигдсан байж болзошгvй байдаг юм. Хоёрт, хэл сурах, тухайн орондоо дасах "оновчгvй" арга, ягаад гэвэл энэ "цагаачлалын" амьдрал тухайн хvндээ ёс суртахууны болон сэтгэлзvйн муу нєлєє vзvvлэх хандлагатай байгаа юм. Энэ талаар доор "2 жилийн хоригын тухай" гэдэг хэсэгт нарийн тайлбарлах болно. Иймд залуу охидуудын хувьд "au-pair" ажлын гэрээгээр ЕХ-нд ирэх нь хууль эрхзvйн хувьд ямар нэгэн зєрчил гаргахгvй хуулийн дагуух арга юм. Ийм гэрээгээр ирж швед айлд нэг жил ажиллах хугацаандаа, тухайн айлын хvмvvстэй швед хэлийн дасгал хийх, мєн єдрийн ажлын 8 цагийн хагаст нь швед хэл сурах, хагаст нь айлдаа "au-pair"-ын ажлаа хийх боломж бий. Au-pair ажлын гэрээ ажил, сургууль, цалин хєлсний нєхцєэлийг нарийн тусгасан байх нь зов. "Au-pair" бол угаасаа тухайн улсад сvvлд нь их дээд сургуульд суралцах бодолтой залуу охидуудад зориулсан 50%-ийн ажил хийх, 50%-ийн сургуульд сурах эрхтэй, иймд нэлээд сайн жигдэрч чадсан ажил хийх гэрээ юм. Au-pair охин тус 1 жилийн хугацаандаа тухайн улсынхаа дээд суургуульд орж суралцах бvх аргуудыг судалж, мєн vvний зэрэгцээ бас англи хэлээ ч курсээр бэлтгэх боломж гарч болох юм. Шведэд дээд суургуульд суралцахад англи хэлний тодорхой тєвшин TOEFL 500-550(-аас ээш эсвэл IELTS 5.0-6.0-аас дээш байх шаардлагатай гэж дээр дурдсан. ШВЕД ХЭЛ СУРАХ 3-Р БОЛОМЖ Эдгээрээс гадна швед хэл сурах 3 дахь боломж нь мєн л нэлээн хязгаарлагдмал арга байна. Шведийн 3 их сургууль: Linkoping University, Umea University болон Gothenberg University нар нь швед хэлний vнэгvй курс зохион байгуулж, мєн оюутны виз авах боломжтой урилга єгч байна. Эдгээр 3 их сургууль заавал гадаадын оюутны солилцоо гэлгvйгээр, тухайн их сургууль дээр мэргэжил олгох бакалавр, магистрын сургалтанд ороход шаардагдах бvх нєхцєлийг (нэгд, англи хэлний TOEFL эсвэл IELTS сeртификат, хоёрт, бvрэн дунд боловсролын аттестат (англи хэл дээр орчуулна)) бvрдvvлсэн хvнийг шалгаруулах журмаар сонгож, оюутны 1 жилийн виз авах боломжтой урилга явуулж, мэргэжлийн програмдаа оруулдаг юм байна. Оюутны визийг эхний ээлжинд гол тєлєв 1 жилээр олгодог, дараа нь vvнийг Шведед байхдаа сунгуулж болно. Гэхдээ эдгээр 3 их сургууль тус тус жилд 200-300 гадаад оюутнаас швед хэл сурах оргодол хvлээн авч, тус тус 20-иод сурагч сонгодог юм байна. Єрсєлдєєн ихтэй. Доор эдгээр 3 их сургуулийг тус тусад нь товч танилцуулья.: 1. Linkoping Их Сургууль, Хэл Соёлын Институт (шведээр: Linkopings Universitet, Institutionen för Sprak och Kultur. Энэ сургуулийн утас, хаягийг интернетээс авч болно: www.liu.se/isk Анхаарах зvйл бол, жил жилийн гадаадаас єргєдєл хvлээн авах сvvлийн єдєр нь 12 сарын 1. Yvээс гадна, єргєдлийг тус сургуулийн єєрийнх нь єргєдлийн хvснэгт дээр бєглєж гаргана, мєн шаардагдах бусад бичиг баримтыг (сургууль єєрєє заана) хавсаргана. Єргєдлийн хvснэгт жил бvрийн 9 сар гэхэд тус сургуулийн интернет хуудсанд "хадагдсан" байдаг юм байна. 2. Umea Universitet, StudentCentrum Энэ сургуулийн интэрнэт хаяг www.umu.se Швед хэлний сургалтанд хамрагдах єргєдлийн хvснэгтийг дараах хаягаас авна: www.umu.se/blankett/SA/index.html 3. Gothenberg Их Сургуул', Швед Хэлний Институт, шведээр: Goteborgs Universitet, Institutionen for Svenska Spraket Энэ сургуулийн интэрнэт хаяг: www.svenska.gu.se TISUS ШАЛГАЛТ Шведэд бакалавр-ын тєвшинд суралцахад давхар 2 хэлний мэдлэгийн тєвшин маш сайн байх хэрэгтэй гэж дээр дурдсан. Нэгд, англи хэл TOEFL 550 (зарим сургуулиуд 500 байхад хангалттай гэдэг) онооноос дээш эсвэл IELTS 6.0 (бас зарим сургуулиуд 5.0 байхад хангалттай гэж vзнэ) тєвшинд байх шаардлагатай, англи хэлний шалгалт єгч сэртификат авна. Хоёрт, швед хэл TISUS "тооцоогдсон" гэсэн vнэлгээтэй байх хэрэгтэй. Мєн Шведэд энэ шалгалтыг єгж сeртификат авна. TISUS нь швед хэл нь тєрєлх хэл биш хvмvvсээс Шведийн их дээд сургуульд ороход шаардагдах швед хэлний мэдлэгийг шалгадаг шалгалт. Энэ ТИСУС шалгалтыг хэлээ хэлний курс зохион байгуулагч сургуулиаар (дээд сургуулийн оноо єгєхгуй, дээд сургуулийн боловсрол єгєхгvй) сурсан хvмvvс Стоkголм-ын их сургуулийн Нордиk хэлvvдийн тэнхим Stockholms Universitet, Institutionen för Nordiska Sprak дээр єгнє. Жилд 2 удаа TISUS шалгалт болдог: (намар 10 сарын 4-нд, хавар 4 сарын 4-нд, гэхдээ жил бур шалгалт ойртох vед лавлан шалгах хэрэгтэй). Энэ шалгалтанд оролцохын тулд интэрнэт-ээр www.nordiska.su.se хаягаар орж (англи хэл дээр бэлэн мэдээлэл байгаа) зохих мэдээллийг олж болно. ТИСУС шалгалтын тухайд гэвэл, зєвхєн Стоkголмын их сургууль зохион байгуулахгvй, бас дараах их сургууль, хэлний курс зэрэг зохион байгуулж байна. Зарим нь хэлний курс зохион байгуулагчид, зарим нь дээд боловсрол олгох эрхтэй их дээд сургууль: 1. University of Gothenberg, Швед хэлний тэнхим (www.svenska.gu.se/grutb/tisus.html) 2. Linkoping University, Хэл ба соёлын институт (www.liu.se/isk/svus/tistest.html) 3. Лунд дахь Folkuniversitetet Folkuniversitetet( улс даяар салбартай, Шведэд тєлбєртэй курс зохион байгуулдаг сургуулиудын томоохон нь) (www.folkuniversitetet.se) 4. Malmo Hoegskola, ИМЭР (www.mah.se) 5. Умэа дахь Folkuniversitetet (www.folkuniversitetet.se) 6. Uppsala Universitet, Нордиц хэлvvдийн тэнхим (www.nordiska.uu.se/tisus.htm) Миний хувьд Стоkголм-ын Нордиц хэлvvдийн тэнхим дээр очиж уулзсан юм. Энэ тэнхим 1) Шведэд амьдрах эрхтэй гадаадын иргэнд, 2) тус сургуулийн оюутны солилцооны программ-ын хvрээнд суралцахаар ирсэн гадаадын оютнуудад, 3) єєрийн их сургуульд магистр-ын сургалтаар (англи хэл дээр явагддаг) нэгэнт ирчихсэн байгаа биеэ даасан гадаад оюутнуудад швед хэлийг бvр эхнээс нь анхлан суралцагсдын тvвшинд эрчимтэй сургалтад хамруулдаг юм байна. Ер нь Шведэд их дээд сургуульд суралцахад орон тоо сайн байна. Хятадын хэд хэдэн дээд сургууль Шведийн их дээд сургуультай оюутан солилцооны програм-тай юм байна. Стоkголм-ын их сургууль-тай Бакалавр болон Магистр-ын тєвшинд оюутан солилцооны гэрээ байгуулах тал дээр Монголын Гэгээрлийн Ям болон манай томоохон их дээд сургуулиууд зохих тєвшинд ярих хэрэгтэй байгаа юм. Хэрвээ тийм гэрээ байгуулбал, Монголоос англи хэлээ TOEFL-ийн 500-550 онооны тєвшинд бэлтгэсэн залуучууд Шведэд ирж сурах боломж гарна. Монголд олон улсын оюутан солилцооны байгууллага ажиллан хэл, мэргэжлийн бэлтгэлийн шаардлага хангасан залуучуудыг шалгаруулан сонгож Шведэд сургах хэрэгтэй байна. Шведтэй оюутан солилцооны програмтай болвол оюутан хvлээн авах ихэнх их дээд сургуулиуд бvгд гадаадын оюутныг ирсэн даруйд єєрсдийн сургууль дээр мэргэжлийн ангидаа орж сурахаас нь омно 1 жилийн эрчимтэй швед хэлний сургалтанд хамруулж, хоёрдахь жилээс нь мэргэжлийн ангид оруулах юм. Бусад оронтой солилцооны хєтєлбєр хийхдээ ийм байдлаар швед хэлний бэлтгэл хийлгvvлж байна. Ер нь Стоkголм-ын Их сургуулийн инvтэрнет дахь хаягаар орж (англи хэл дээр мэдээлэл бий) сайн судалбал нэг бус зvйлийг мэдэж болно. Хаяг нь, www.su.se Харин нэгэнт Монгол Шведийн хооронд солилцооны програм-гvй байгаа тул, монгол залуучууд биеэ даасан оюутан журмаар ирж сурахаас оор аргагvй болоод байгаа юм. Харин энэ бакалаврын сургалтанд зориулж швед хэлээ бэлтгэх хvмvvс Шведэд хуулийн дагуу амьдрах нь чухал гэдгийг анхааруулъя. Би одоог хvртэл Шведэд бакалаврын сургалтаар сурахад шаардагддаг швед хэлний бэлтгэлийг хэрхэн хангах тухай бичлээ.Yvнийг дахин товчоор хэлэхэд: 1) хувийн хєрєнгє мєнгєний бололцоотой хvн шаардагдах баталгаагаа гаргаж удаан хугацааны виз авч швед хэл сурах, 2) au-pair-аар 1 жил ажиллаж амьдрах хугацаандаа швед хэл сурах, 3) Дээр дурдсан 3 их сургуулийн швед хэлний сургалтанд єрсєлдєн орох (сургалтын тєлбєр толохгvй ч амдьдрах зардлаа єєрєє гаргаж) ийм 3 аргыг л би одоохондоо мэдэж хэлж чадаж байна. Швед хэлний бэлтгэл хийхэд шаардагдах удаан хугацааны визийг тэр болгон хvнд олгохгvй байгаа талаар дээр дурдсан билээ. ШВЭД УЛСАД МАГИСТРААР СУРАХ ТУХАЙ Шведэд Магистраар сурах тохиолдолд хvн юуны тvрvvнд єєрийн чиглэлээр эхлээд бакалавр-тай байх, мєн англи хэлний мэдлэг TOEFL 500-550 онооноос дээш эсвэл IELTS дундаж 5.0 - 6.0 оноотой байх хэрэгтэй. Магистраар сурахад зєвхєн англи хэлтэй байгааг анхаарна уу. Монголд TOEFL шалгалтыг Америкийн элчин сайдын яам IELTS шалгалтыг Английн элчин сайдын яам мэдэж зохион байгуулж байгаа гэж дээр хэлсэн. Одоогоор оюутны солилцооны программаас гадуурх гадаадын иргэд голдуу Магистраар суралцахаар ирж байна. Тиймд магистраар сурах сургуультай харицахад дараах матэриалыг бvрдvvлнэ: 1) Тухайн хvний омно нь сурсан бакалаврын боловсролын диплом (англи хэл дээрх орчуулгатай), 2) Хоёр єєр мэргэжлийн удирдагч/профэссор-ын recommendation 3) магистрын сургалт нь биеэ даасан эрдэм шинжилгээний ажил байх учраас сургалтын хугацаандаа ямар агуулгатай судалгаа шинжилгээний ажил хийх талаар бичсэн хувийн тєсєл 4) Дээр дурьдсан хэлний нєхцєл - англи хэлний тєвшний шалгалтын сертификат TOEFL 500 эсвэл 550, IELTS 6.0 эсвэл 5.0) гэх нєхцєлуудиг бvрдvvлнэ. Магистрын сургалт бакалаврын сургалт хоёрыг хооронд нь харьцуулбал, магистрын сургалт нэг зvйлээр ашигтай байна. Магистрын сургалтаар ирсэн хvн сургалтынхаа 1-2 жилийн хугацаанд швед хэл сурах бvрэн бололцоотой. Магистраар ирсэн гадаад оюутнууд голдуу єєрийн их сургууль дээр байгаа Швед Хэлний Тэнхим дээр швед хэлний анхлан суралцагсдын курсэд орж сууж байна. Тэгээд магистрын сургалтаа дуусах уед TISUS шалгалтаа єгчихсєн байвал ирэх хичээлийн жилд швед хэл дээр явагддаг єєр болосврол мэргэжлийн сургалтанд бvртгvvлж, урилга авч, тэр ундэслэлээрээ оюутны визээ сунгуулж болно. Yvнээс гадна улсын тєсвєєс санхvvждэг бусад их дээд сургуульд бас давхар сурч болно. Магистрын сургалтаар ирэх бакалаврын сургалтаар ирэх хоёр хоорондоо харин орон тооны хувьд ялгаатай байх шиг байна. Бакалаврын сургалтын орон тоо олдоц ихтэй, магистрын сургалтын орон тоо арай багатай байх шиг байна. Гэхдээ дээр хэлснээр, Магистраар ирсэн хvн ирснийхээ дараа швед хэл сурч, дараа нь швед хэл дээр явагддаг бусад маш олон боловсролд хамрагдах олон хаалга тэр уед нэгдэж, сонголт их болно гэсэн vг юм. СУРГУУЛьД ЄРГЄДЄЛ ГАРГАХ ТУХАЙ Бакалавраар эсвэл магистраар сурах хумуус дээр дурьдсан тус тус сургалтанд шаардагдах нєхцєлийг бvрдvvлсэн бол, сонирхож байгаа их сургуулиуд руугаа хандах хэрэгтэй. Жил бvр гадаадын єргєдєл хvлээн авдаг сvvлийн хугацаа (application deadline) гэж байдаг тул тэр хугацаанд багтаж єргєдлєє явуулах хэрэгтэй. Дээд боловсрол олгох эрхтэй дээд сургуулиуд жил бvр єєрийн интернет хаяг дээр тухайн хичээлийн жилд шинээр орж сурах хvмvvсээр бєглуулэх єргєдлийн хvснэгтийн маягтыг "хаддаг". Сургууль бvр єєрийн тусгай нэмэлт нєхцєл тавьж болно. Гэхдээ дээр дурьдсан нєхцєлууд бол ихэнх сургуулиудын тавьдаг ерєнхий шаардлага юм. Монгол хvний хувьд Шведэд сурах сургуулиа (эсвэл сургуулиуудаа) сонгочихсон, дээрх бvх vндсэн нєхцєлуудээ бvрдvvлсэн, тухайн сонирхсон сургуулиас нь(оюутны виз авах боломжтой) урилга ирсэн тохиолдолд, Бээжинд суугаа Швvдийн элчин сайдын яаманд оюутны визийн єгєдєл гаргана. Энэ оюутны визийн єгєдлийн хvнэгтийг Швvдийн Хvний Нvvдэл Хєдєлгєєний Албын (Migrationsverket) интернет хаягаар орж хэвлэж авна. Тус хаяг нь: www.migrationsverket.se юм. Тус Албаны интернет хаягаар ороход зєвхєн оюутны визийн дvрэм журам байгаад зогсохгvй, бусад бvх л Шведэд жуулчлах, сурах, шилжин суурьших журмыг бичсэн байгаа. Англи хэл дээр уншиж болох боломж бий. СУРГАЛТЫН ЗАРДАЛ Нэг єєр чухал асуудал бол нэгэнт оюутны солилцооны програм гэж байхгvй байгаа тул, бие даасан монгол оютнууд бvх зардлаа єєрсдєє гаргах ёстой. Бакалавраар суралцах хvн швед хэлний бэлтгэл сургалт хийгдэх уед зєвхєн швед хэлний курсээ тєдийгvй бас амьдралын зардлаа хувиасаа гаргана. Бакалавр болон Магистрын сургалтын урилгатай хvмvvс дээд боловсрол олгох эрхтэй их дээд сургуульдаа сурах болоход сургалтын тєлбєр гэж толохгvй ч, амьдралынхаа зардлыг єєрсдєє гаргах ёстой. Тиймээс Шведийн элчин сайдын яаман дээр оюутны виз авах vедээ дараах зардлыг тєлєх боломжтой гэсэн баталгаа гаргах хэрэгтэй: 1) Шведэд зєвхєн швед хэлний бэлтгэл сургалтаар сурахад амьдралын зардалд 1 жилд 6300 америк доллар, vvнээс гадна швед хэлний курсэд 1 жилд ойролцоогоор 4000 америк доллар байгаа эсэхийг шалгана. 2) Шведэд мэргэжлийн сургалтаар ирэх vед сургалтын тєлбєр гэж байхгvй ч амьдралын зардлын 1 жилийн 6300 америк доллартай гэсэн баталгаа мєн гаргана. Yvнээс гадна дараа дараагийн жилийн амьдралын зардлыг мєн гаргах бололцоотой гэдгээ харуулах хэрэгтэй. Yvнээс гадна даатгал хийхгдэх шаардлагатай бол мєн vvнийг хийж чадна гэдгээ харуулах хэрэгтэй. Оюутны виз авсан хvн Шведэд ирээд Шведийн Татварын албанд бvртгvvлж, "нийгмийн халамжийн дугаар" "social security number" "personnummer" (швэдээр) гэдэг юм авах хэрэгтэй. Энэ номертой тус оюутан 1) ажил хийж болно (харин одоо хvртэл хязгаарлагдмал хугацаатай байсныг хязгааргvй болгож байгаа гэж дуулсан), 2) улсын тєсвєєс санхvvждэг (дээд боловсрол олгох эрхтэй) єєр их дээд сургууль курсэд давхар сурч болно, 3) ажил хийвэл энэ номероороо улсад татвар тєлнє (харин эргvvлээд улсаас нийгмийн халамжийн vйлчилгээ хvртэхгуй). Энэ маягаар "personnummer"-ийг ашиглана. Харин гадаадын оюутны эрvvл мэнд, єслын даатгалыг єєрсдєєр нь хийлгvvлдэг эсэхийг би сайн мэдэхгvй байна. Yvнийг Шведийн Хvний нvvдэл хєдєлгєєний албаны интернет хаяг дээр "хадсан" мэдээллээс олж vнших, эсвэл Шведийн элчин сайдын яамнаас асуух хэрэгтэй. Ер нь оюутан хvн Шведэд байх хугацаандаа эмнэлэгт зvvлбэл, дотоодын хvнтэй адил хураамж тєлбєр тєлдєг юмуу, эсвэл гадаадын иргэн журмаар нэлээн єндєр vнэтэй vзvvлэх уу, эсвэл заавал хувийн даатгалтай байх хэрэгтэй ю гэдгийг бас сайн асуух хэрэгтэй. ВИЗИЙН 2 ЖИЛИЙН ХОРИГИЙН ТУХАЙ Оюутны виз авах залуучуудын заримд доор ярих зvйл хамаатай байж болно. ЕХ-ны аль нэгэн улсад урьд нь хараар байсан эсвэл цагаачлах єргєдєл гаргаж байсан хvмvvс сvvлд нь оюутны виз авах гээд тухайн улсынхаа элчин сайдын яаманд хандахад єєр дээрээ 2 жилийн хориг тавигдсаныг сонсож магадгvй юм. Визийн хориг зарим хvн дээр яагаад тавигдаж болзошгvй вэ гэвэл, єнєєдєр ЕХ-ны аль нэг улсад олон залуучууд цагаачах єргєдєл гаргаж байна. Тэгэхдээ тухайн улсынхаа "Хvний хvvдэл, хєдєлгєєний алба (Migration agency)"-нд заавал хуурамч нэр, хуурамч тvvх зохиож єргєдєл гаргацгааж байна. Эдгээр залуус сvvлд нь Монголдоо буцаад ЕХ - руу оюутны визээр ирэхээр болоход 2 жилийн хориг тавигдсан байж болзошгvй. Тухайн улсын элчин сайдын яам тус хvнийг Шенгений орнуудад хараар нууцаар удаан хугацаагаар амьдарсан гэж мэдвэл энэ 2 жилийн хоригийг тавьж болзошгvй. Гадаадын иргэдийг енген руу орж байгаа болон гарч байгаа байдлыг Шенгений мэдээллийн системд нарийн бvртгэдэг гэж сонссон юм. Энэ Шенгений мэдээллийн систэм нь Шенгений орнуудын хамтран ажиллуулдаг компютерийн нэгтгэгдсэн сvлжээ байгаа юм. Yvнийг тодруулан тайлбарлан хэлбэл, нэг хvн ЕХ-нд удаан хугацаагаар ажиллах эсвэл оюутны виз авах боломж нь бvрдээд тус европ улсын элчин сайдын яаманд очоод єргєдєл гаргахад, єєдєєс нь "Та ємнє нь ЕХ-нд очихдоо тэр улсын "Хvний нvvдэл, хєдєлгєєний албанд" хандсан байна. Хандахдаа, зохиомол, тэс єєр хvн болж, бас зохиомол тvvх ярьж, "улс тєрийн хавчигдлын vндсэн дээр oрoгнoл єгєєч" гэж хvссэн байна. Yvнийг бид енгений орнуудын нэгдсэн мэдээллийн бааз-аас харлаа. Та бас "Хvний нvvдэл, хєдєлгєєний алба"-наас цагаачлах єргєдєлдєє "Монгол руугаа буц, улс тєрийн орогнол єгєх боломжгvй" гэсэн хариу сонсоод буцаагvй, харин тухайн улсын эрх барих байгууллагуудын зєвєєрєлгvйгээр тэр улсад нууцаар, хараар хэдэн жил амьдарсан байна. Тиймд танд энэ удаад виз олгохгvй, 2 жилийн дараа дахин єргєдєл гарга" гэж хэлж болох юм. Нєгєєтэйгvvр, vvнийг бас шалгаж байж баттай мэдэхээс оєр аргагvй. Ер нь дипломат харилцааны шугамаар уламжлуулан асуулгахад болохгvй гэх юмгvй болов уу. Шведийн гадаадын иргэний хуулийг сайн судлах нь Шведийг зvглэх сонирхолтой, тэнд тодорхой хугацаагаар амьдрах, сурах хусэлтэй хvнд маш чухал юм. Энэ 2 жилийн хоригийг миний хувьд сайн баримттай хэлж чадахгvй, гэхдээ нийт ЕХ-ны хvрээнд "Хvний нvvдэл, хєдєлгєєний хуулиуд (Migration Law) нэгтгэгдэж, тухайн улсад хараар байсан нь илэрсэн, vvнээс гадна тухайн улсын Цагаачлалын албанд улс тєрийн орогнол хvсэхдээ єєр хvн болж орсон нь мєн илэрсэн байвал тэр гадаадын иргэнийг дахин улсдаа оруулахдаа ямар нэгэн аргаар хязгаарлах нь ойлгомжтой санагдаад байгаа юм. Yvнийг тухайн ЕХ-ны улсын "Хvний нvvдэл хєдєлгєєний Алба"-наас асуух юмуу Монголын Гадаад Харилцааны яамаар уламжлуулж асуулгуулж, хууль, журмыг нь сайн мэдээд авч болно. Гадаадын иргэн тухайн ЕХ-ны улсад зєвхєн "зєвшєєрєлгvйгээр" тодорхой хугацаагаар нууцаар хараар байсан бол, vvнийг "засаг захиргааны зєрчил" гэж нэрлээд, жишээ нь 2 жилийн хориг тавиж байхад, харин тус улсад байх хугацаандаа гэмт хэрэг хийсэн байвал vvнийг нь "засаг захиргааны болон эрvvгийн хоёр зєрчилтэй" гэж нэрлээд гэмт хэргийн хvнд, хєнгєнєєс нь хамаарч 5-7 жил хориг тавьж байгаа гэдгийг мєн сонсож байлаа. Тухайн ЕХ-ны улсад дахин ирэх шаардлагатай хvн бол vvнийг сайн судлах хэрэгтэй, дипломат харилцааны замаар лавлаж болно гэж дээр бас хэлсэн. Дашрамд энд хэлэхэд, зарим хориг тавигдаж болзошгvй хvмvvс ЕХ-нд тухайн улсын гадаадын иргэнтэй гэрлэж, энэ хоригоо болиулж байна. Энэ тохиолдолд гэр бvл болцгоосон хvмvvсийн нэг нь хэдийгээр тухайн улсад "зохиомол хvн болж улс тєрийн орогнол хvсээд, дараа нь хараар байх маягаар "засаг захиргааны зєрчил" гаргасан ч, ях ч аргагvй авгай нєхєр болцгоож байгаа хvмvvсийн хvний эрхийг зорчих боломжгvй тул, 2 жилийн хориг тавигдсан байсан ч тvvнийг нь хэрэгсэхгvй болж, ЕХ-ны тухайн улсад шилжин суурьших эрх олгож байна Энд бас нэг анхааруулах зvйл байна. Урьд нь хуурамч нэрээр Цагаачлалын албатай харьцаж байсан хvн жинхэнэ хэн гэдгээ заавал мэдэгдэж, ягаад хуурамч нэр хуурамч тvvх хэлэх болсон шалтгаанаа хэлэх нь зєв. Цагаачлалын алба vvнийг угаасаа ойлгож байгаа. Тиймд гэр бvлийн vндэслэлээр шилжин суурших эрх авах хvн урьд нь хуурамч нэрээр цагаачлах єргєдєл гаргаж байсан бол, одоо єєрийн жинхэнэ нэр, нотлох бичиг баримтаа vзvvлж шилжин суурьших эрхээ авах нь чухал гэдгийг дахин хэлмээр байна. Yvнийг бvр тодорхой жишээгээр тайлбарламаар байна. Гэр бvлийн vндэслэлээр шилжин суурьших эрх авах гэж байгаа хvн єєрийн зохиомол нэрээр тийм эрх авчихлаа гэж бодьё. Тэгвэл сvvлд нь тухайн хvн vнэн хэрэг дээрээ єєр хvн болох нь илэрвэл (тус улсын "Хvний нvvдэл хєдєлгєєний Алба" vvнийг мэдвэл) ямар нэгэн "засаг захиргааны шийтгэл арга хэмжээ" авахуулах юмуу хуулийн дагуу єєр байдлаар шийтгvvлнэ. "Засаг захиргааны шийтгэл" нь жишээлбэл, амьдрах эрхээ хураалгуулах, эсвэл швед паспорт авахад (Швед улсын иргэн болоход) шаардагдах "хvлээх" хугацаагаараа хохирох гэх мэт байдлаар шийтгvvлж байна. Энэ сvvлийнх нь ю гэсэн vг вэ гэхлээр энгийн тохиолдолд шилжин суурьшсанаас хойш 4-5 жилийн дараа тухайн улсынхаа иргэн болж болно. Харин энэ тохиолдолд хуурамч нэрээр амьдарсан нийт хугацааг нь огт "тооцохгvй" болж, харин нэрээ жинхэнэ болгуулж "зассанаас" хойш 5-10 жил хvлээж байж тухайн улсынхаа иргэн болж болно гэсэн журам юм.Yvнийг сонирхож байгаа хvн Шведийн "Хvний нvvдэл хєдєлгєєний Алба"-тай холбоо барьж асуух хэрэгтэй. Нєгєєтэйгvvр, нэг шинэ нєхцєл vvсэж байгаа. Одооноос 2 жилийн дараа Шведэд шинээр иргэн болж швед паспорт авах хvнээс гарын хурууны хээ ЗААВАЛ авдаг болох тухай хууль батлагдах тухай яригдаж байна. Тэгвэл Шведэд урьд нь зохиомол єєр хvн болж улс тєрийн орогнол хvсэж тийм байдлаар Цагаачлалаын албатай харьцаж байсан хуний тухайн vедээ vлдээж байсан хурууны хээ суулд нь паспорт хусэх vед ингэж тэртээ тэргvй илэрлч болзошгvй болоод байгаа юм. Тиймд vvнийг харахад Шведэд шилжин суурьших эрх авах болсон хvмvvс vнэнээ хэлэх нь тухайн хvндээ л ашигтай юм. Yvний дашрамд ЕХ-нд шилжин суурьшиж амьдрах єргєдєл гаргаж байгаа хvмvvст бас нэг єєр чухал зvйлийг хэлмээр байна. Гадаад иргэний хууль буюу "Хvний нvvдэл хєдєлгєєний хууль'"-ийн дагуу, тухайн хvн єєрийнхээ ХУУЛь БУС байгаа байдал эсвэл Цагаачлалын байгууллагатай харьцаж байгаа байдлаа тухайн улсаас албан ёсоор гарч явах замаар, тухайн удаагийн "ирэлтээ" "хаалгуулах" хэрэгтэй. Тэгээд Монголоос шинээр хvссэн єргєдлєє гаргана, Шведэд удаан хугацаагаар амьдрах зєвшєєрлийг зєвхєн Бээжинд байгаа Шведийн элчин сайдын яам олгоно.УБ дахь Германы элчин сайдын яам олгохгvй. ТЄГСГЄЛ Энэхvv нийтлэлд бичсэн санаануудыг нэгтгэн дурдая: 1) Шведэд МАГИСТРЫН тvвшинд сурахад англи хэл шаардагдана, швед хэл шаардагдахгvй, 2) Шведэд БАКАЛАВРААР сурахад англи хэл ба швед хэл хоюулаа шаардагдана. Швед хэлний бэлтгэлийг дээр дурьдсан 3 аргаар хийнэ, 3) Англи хэлийг Монголдоо бэлтгэх нь арай хямд тусна, 4) хэлний болон мэргэжлийн нєхцєл бvрдээд урилгаа (оюутны виз авах боломжтой) авсан хvн Бээжин дэх Шведийн элчин сайдын яаманд санхvvгийн баталгаагаа гаргана. Мэргэжил олгох, єєрєєр хэлбэл эрдмийн зэрэг олгох сургалтаар сурахад сургалтын тєлбєр тєлєхгvй ч, анхны жилийн амьдралын зардлыг (ойролцоогоор 6300 ам.доллар-тай гэдгээ эсвэл спонсорын баталгаагаа) элчин сайдын яаманд харуулна (нєгєєтэйгуур дараа дараагийн жилийн зардлыг гаргуулах єєрийн санхvvгийн эх vvсвэрээр хєрєнгийн баталгаа гаргуулах хэрэгтэй), 5) эрvvл мэнд, ослын хувийн даатгал хийх шаардлагатай байж магадгvй гэж бас бичлээ (гэхдээ vvнийг мэдэх Шведийн элчин сайдын яамнаас асуух хэрэгтэй), 6) магистр болон бакалаврын тєвшинд сурах хvсэлтэй хvмvvс тус улсад урьд нь хараар юмуу цагаачлах байдлаар байсан бол єєрийн визийн асуудлыг хэсэг хугацаанд хvндvvулж болзошгvй.(2 жилийн хориг) гэх мэт байна. Эцэст нь тэмдэглэхэд, дээрх мэдээлэл бvрэн бус байж болох боловч Та бvхэнд єєрийн зvгээс Швэд улсад суралцах, амьдрах талаар тодорхой хэмжээний мэдээлэл єгсєх байх гэж найдаж байна. Тиймээс Шведэд гадаадын оюутан сурах боломжуудыг бичсэн байгаа нэгэн интернет хаягийг бичье. Энэ нь Шведийн соёлын гадаад хамтын ажиллагааг дагнан хариуцдаг, ялангуяа Шведийн гадаад орнуудтай солилцооны программыг нэгтгэн зохион байгуулж удирддаг Швед Институтын (шведээр "Svenska Institutet")-ын хаяг юм. Швед институтын интернет хаяг нь: www.si.se Энэ хаягаар ороход англиар мэдээлэл байгаа. Тус хуудастай танилцахад Шведийн дээд боловсрол олгодог/оноо єгдєг их дээд сургуулиудын хаяг бий, тэр хаягууд дээр дарахад тус сургуулиуудын интернет хаяг руу шууд орно. Эдгээр их дээд сургууль нь дээд боловсрол олгох эрхтэй сургуулиуд юм. Шведэд их дээд сургуульд суралцах мэдээллийг тус Швед Институт 4 тусдаа номоор хэвлуулж гаргасан байна. Эдгээр 4 номыг заавал тус Швед Институтын Стохолм дахь хаягаар очиж авах шаардлагагvй, бас энэ Швед Институт-ын интернет хаягаас хэвлээд авч болно. Дараах 4 номноос Шведийн их дээд сургуульд суралцах талаар олж уншина уу: 1. A Guide for Foreign Students 2. International Master's Programmes at institutions of higher education in Sweden 3. Svenska i Sverige / Swedish in Sweden 4. The Changing Face of Higher Education in Sweden Удвал, Стоkхолм


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.