04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Шведийн хунтайж реалити шоуны одтой гэрлэнэ

СТОКГОЛЬМ. /ВВС/. Телевизийн реалити шоуны од асан Шведийн хунтайж Карл Филипптэй гэрлэнэ. Ингэснээр тэрбээр сүүлийн хэдэн зууны түүхэнд Шведийн хааны удмын хүнтэй гэрлэсэн анхны “харц гаралтай хүн” болно.

Өдгөө 30 настай София Хеллквист нь дотуур хувцасны загвар өмсөгчөөр ажилладаг байжээ. Гэхдээ тэрбээр хожим нь йогийн багшаар ажиллаж, буяны ажил өрнүүлдэг болсон аж.

Түүний сүйт залуу 36 настай Карл Филипп нь Шведийн хаан ширээг залгамжлах эрх бүхий гурав дахь хүн юм.

Шведийн хааны гэр бүлийн нэр хүнд унаж байгааг олон нийтийн дунд явуулсан санал асуулга харуулсан хэдий ч хагас сая гаруй хүн хуримын ёслолыг үзэж сонирхохоор Стокгольм хотын гудамжинд цуглах төлөвтэй байна.

Г.Доржханд

Эх сурвалж: www.montsame.mn

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.