03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Шведээс 80 мянга орчим цагаачийг албадан гаргана

СТОКГОЛЬМ. /ВВС/. Орогнол хүссэн өргөдөл нь буцаагдсан 80 мянга орчим цагаачийг Шведээс албадан гаргана гэж тус улсын Дотоод хэргийн сайд Андерс Ягемэн мэдэгдэв.

“Цагаачдыг Шведээс гаргахын тулд хөлсний нисэх онгоц ашиглана. 60 мянга орчим цагаачийг албадан гаргахаар болсон. Гэхдээ энэ тоо 80 мянга хүрч магадгүй” гэж тэрбээр мэдэгджээ.

Өнгөрсөн жил 163 мянган хүн Шведээс орогнол хүссэн нь Европын нэг улсад ноогдох хамгийн өндөр үзүүлэлт юм.

Швед өнгөрсөн жил ойролцоогоор 58800 цагаачийн хүсэлтийг хүлээн авснаас 55 хувьд нь орогнох эрх олгожээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.