04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Швед улсын сонгууль, ямар зарчмаар явагддаг вэ?

*** Энэ жилийн сонгууль 9 сарын 14нд болно.

Швед улсад 4 жилд 1 удаа сонгууль болдог. Риксдаг хэмээх өөрсдийн их хурал нь 349 суудалтай бөгөөд уг сонгуулиар 21 мужийн төлөөлөгч болон болон 290 орон нутгийн иргэдийн төлөөлөгч нарыг сонгодог байна.

Орон нутгийн сонгуульд оролцохын тулд 18-аас дээш насны Швед улсын иргэн байх ёстой. Мөн Европын холбоо, Исланд болон Норвеги гаралтай Шведийн оршин суугч бол иргэдийн төлөөлөгчдийн хуралд саналаа өгөх эрхтэй.

Бусад орноос бол гурваас дээш жил Шведэд оршин сууж байгаа бол саналаа өгөх эрхтэй байдаг. Нийтдээ 7 сая гаруй иргэн албан ёсоор сонгуульд оролцох эрхтэй байдаг байна.

ХААНА САНАЛАА ӨГӨХ ВЭ?

Хэрэв санал өгөх эрхтэй бол, санал өгөх эрхийн картыг өөрт хамгийн ойр орших цагдаагийн хэсгээсээ авдаг. Иргэний үнэмлэх мөн хэрэг болно. Орон нутгийн барилга болон номын сангуудад сонгуулийн үйл ажиллагаа болдог. Гадаадад амьдарч буй Швед иргэд шуудангаар санал өгөх боломжтой. Хэрэв өвчтэй, өндөр настай бол өөр хэн нэгэн итгэмжлэгдсэн хүнээ илгээж болдог ажээ.

ХЭРХЭН САНАЛАА ӨГӨХ ВЭ?

Шведэд сонгуульд олон өнгөт цаас ашигладаг бөгөөд шар өнгө нь Риксдаг буюу парлиамент, цагаан нь иргэдийн төлөөдөгдийн хуралд зориулагддаг бол цэнхэр өнгийг мужын төлөөлөгчдийн сонгуульд ашигладаг байна.

Эхлээд нэр дэвшигчдээс сонгож, улмаар намаа сонгон үлдсэн хоосон цаасан дээр өөрийн саналаа бичдэг аж.

ХЭРХЭН ЯЛАГЧИЙГ ШАЛГАРУУЛДАГ ВЭ?

Европын ихэнх орнуудын адилаар Швед улс сонгуулийн пропорционал систем ашигладаг. Энэ нь орон нутаг даяар өгсөн саналын тоо нь тухайн намын ялсан суудлын тоог илэрхийлдэг юм. 4 %-с доош санал авсан нам парлиаментийн суудалгүй болдог бөгөөд улсын хэмжээнд 3%-с доош санал авсан нам орон нутгийн сонгуульд оролцох эрхгүй болдог байна.

АЛЬ НАМ ЯЛСНЫГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Саналын цаасууд гараар тоологддог бөгөөд сонгууль дууссаны дараа сонгуулийн штаб тус бүр саналыг Шведийн Сонгуулийн Хороонд өгөн нэгтгэсэн дүнг гаргадаг. Сонгуулийн дүн ихэвчлэн сонгууль болсон өдрийн орой зарлагддаг бөгөөд орон нутгийн сонгуулийн дүн 7 хоногийн дараа гардаг байна..

ДАРААГИЙН ЕРӨНХИЙ САЙД ХЭН БОЛОХЫГ ХЭЗЭЭ МЭДЭХ ВЭ?

Хэрэв аль нэг нам 50 %-с дээш буюу саналын дийлэнх хувийг авсан бол тухайн намын удирдагч Ерөнхий сайдаар томилогддог. Гэвч их хэмжээний санал авдаг улс төрийн намууд олон учир Шведэд ийм зүйл болох нь тун ховор байдаг байна.

Тиймээс аль нэг нам олонхийн саналыг аваагүй бол хамгийн их суудал бүхий нам нь бусад намуудтай хамтран эвслийн засаг байгуулахыг оролддог. 2006 оноос хойш Ерөнхий сайд Фредрик Рейнфелдтээр удирдуулсан төв болон барууныг баримтлагч эвсэл засаг барьж байна. Одоогийн эвсэл мөн Либералчууд, Төвийг баримтлагч болон Христийн Демократ намуудтай эвссэн байна.

2014 онд Шведийн Демократ болон Феминист нам зэрэг жижиг намуудын амжилт гаргах найдлага нь чухал түлхэц болно гэж үзэж байгаа бөгөөд хэрэв уг намууд амжилт гаргавал засгийн газрын тэнцвэрт байдлыг алдагдуулж уламжлалт томоохон улс төрийн хүчнүүдийг эвсэл байгуулахад нь саад учруулах юм.
Хэрэв ийм зүйл болвол дахин сонгууль явагдах магадлалтай гэжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.