05 сарын 01, Лхагва
°C
USD 3,378.30
USD 3,378.30
EUR 3,616.47
JPY 21.54
GBP 4,236.89
RUB 36.26
CNY 466.49
KRW 2.44

Норвеги улсын нийслэл Осло хотын монголчууд үндэснийхээ баяр наадмыг тэмдэглэв.

Их Монгол улс байгуулагдсаны 806,Ардын хувьсгалын 91жилийн ойн баяр наадмаа Норвеги улсын нийслэл Осло хотноо ажиллаж, амьдарч байгаа монголчууд өргөн тэмдэглэж өндөрлөв.

Ослод амьдарч байгаа монголчуудын баяр наадам жилээс жилд улам өргөжиж байгаа нь энэ удаагийн наадмын үйл ажилгаанаас тод харагдаж байлаа. Бид уламжилт ёсоороо төрийнхөө дуулалыг дуулж, хүчит бөхөө барилдуулж, уралдаан тэмцээнүүдыг зохион байгуулсан.

Энэ удаагийн наадамд бяр чадалтай 16 бөх зодголсноос залуу бөх Жавхлантөгс түрүүлж, залуу бөх Чимэддорж үзүүрлэв. Гарын хүч үзэх тэмцээнд Бямба түрүүлсэн. Гүйлтийн тэмцээнд хүүхдүүдээс Одмарал, эмэгтэйчүүдээс Эрдэнэчимэг, ахмадуудаас Туул, эрчүүдээс Чимэддорж түрүүлсэн амжилтыг үзүүлэв. "Хэн сайхан үндэснийхээ дээлээр гоёсон вэ?" тэмцээнд хүүхдүүдээс Тулга , эмэгтэйчүүдээс Отгонбаяр эрчүүдээс Хатанбаатар түрүүлэв.

Золбоо ахлагчтай "Økern" баг хүмүүст гарын бэлэг өгсөн бол,Өлзий ахлагчтай "Furuset" баг хувцасаараа жигдэрч, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлж ая дуугаа өргөн барив.

Харин Ганбаатар ахлагчтай "Røa" багийн бүжигчин Хатанбаатар "Жалам хар" бүжгээрээ олон түмний сэтгэлийг улам бадрааж, баяр дээр баяр нэмсэн. Дашрамд хэлэхэд жил жилийн наадмын үйл ажиллагааг ажил амралт , нойр хоолоо хугаслан байж, арын бүх алба,асар их хариуцлагыг үүрч ,сайхан зохион байгуулдаг Туулд Ослогийн монголчуудын өмнөөс баярласан талархалснаа илэрхийлж байна. Мөн амтат сайхан ул боов, хорхог хийсэн Даш, Хүрэлбаатар, Сайнзаяа, Ирээдүй,Отгонбаяр, Оди, нартаа баярлалаа. Ингээд Монголын ард түмэнд болон дэлхийгээр тархан суугаа монголчуудад Норвеги улсад амьдарч байгаа монголчуудаасаа"Сайхан наадаарай" гэсэн мэндчилгээг өргөн дэвшүүлж байна.

{gallery}fotomedee/oslo_naadam_2012{/gallery}


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.