05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

Монголын өдрүүд

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам Стокгольм хотын иргэдэд зориулж 2011 оны 5 дугаар сарын 23 – 26 –ны өдрүүдэд Монголын өдрүүдийг анх удаа зохион байгуулах гэж байгааг Та бүхэнд сонордуулахдаа баяртай байна. Өдрүүд нь Монгол Улс, Монголын ард түмний соёл, Монголын байгаль орчин, Монгол Улс дахь бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар Стокгольм хотын иргэдэд танилцуулахад чиглэж байгаа бөгөөд түүнийг зохион байгуулахад Монгол Улсын зарим байгууллага, түүний дотор Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Шинжлэх ухааны академи, оролцон тусалж байгаа болно.
Өдрүүдийн хүрээнд дараах арга хэмжээнүүд явагдах болно. Үүнд:

Урлагийн тоглолт: 5 дугаар сарын 23-ны өдрийн 16.00 цагт : Соллентуна номын санд
Өдрүүдийн нээлт: 5 дугаар сарын 24-ний өдрийн 16.30 цагт Сергелс торг талбайд
Монгол-Шведийн бизнес эрхлэгчдийн уулзалт:  5 дугаар сарын 25-ны өдрийн 9.00-12.00 цагт Дэлхийн худалдааны төвд
Эрдэмтэд, судлаачид, Монголыг сонирхогчдын уулзалт: 5 дугаар сарын 25-ны өдрийн 9.00-12.00 цагт Дэлхийн худалдааны төвд Монголын тухай уран зургийн болон  Сайхан Монгол орноор фото зургийн бэсрэг үзэсгэлэн: 5 дугаар сарын 24-ний үдээс хойш Сергелс торг талбайд, 5 дугаар сарын 25-ны өдөр Дэлхийн худалдааны төвийн Нью-Йорк, Сидни танхимуудын хажууд 5 дугаар сарын 25-нд 16 цагаас Стокхольмын төв номын санд Монгол  Хүүхдийн ном гардуулан өгөх
Бизнес эрхлэгчдийн болон судлаачдын уулзалтад урилгаар оролцуулах бөгөөд бусад арга хэмжээнд оролцоход урилга шаардлагагүй. Монголын Өдрүүдийн хүрээнд явагдах дээрх арга хэмжээнүүдэд Стокгольм хотын иргэд Та бүгдийг оролцохыг урьж байна.
Арга хэмжээнүүдтэй холбогдсон асуулт, хүсэлт байвал дараах утас, хаягаар холбоо барина уу.
Үүнд:
Embassy of Mongolia
Svärdvägen 25B
182 33 Danderyd
Stockholm, Sweden
Tel:  (08) 753 11 35
(08) 753 11 36
Fax:  (08) 753 11 38
E-mail: stockholm@mfat.gov.mn
Дээрх арга хэмжээнүүд Монгол, Шведийн ард түмний найрамдал нөхөрлөл, харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдолтой болно гэдэгт итгэж байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын газар
Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам
Шинжлэх Ухааны академи
Монголын Энх тайван, найрамдлын төлөө холбоо
Монгол-Шведийн найрамдлын байгууллагууд
Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо



9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.