05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

Stockholm-н сар шинийн баяр

Stockholm-н залуучууд сар шинийн баяраар ахмад буурлуудаан баярлуулсан буянтай ажил зохион байгууллаа. ESA sushi  компаний хамт олноос үнэ төлбөргүй зохион байгуулсан цагаан сарын баярын цайллага амжилттай болж өнгөрсөний дотор, нийт 55-85 насны 40 гаруй ахмадууд цугласан юм. Цайллаганд/ МУГЖ/ Р.Банзрагч, МУСТА/ Ж.Цэрэнханд, дуучин/ Б.Мөнхзул, Хөтлөгч/ Ш.Мөнхбаяр нар оролцож, ая дуугаа өргөлөө. Элчин сайд/ Б.Энхмандах гэр бүлийн хамт, мөн элчин сайдын яамны хамт олон урилгаар оролцож, сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлж ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүллээ. Ийнхүү ахмадууд маань хоорондоо танилцаж, дуутай хууртай,бүжиг наадамтай, халуун дотно яриа өрнүүлэн энэхүү өдрийг хэзээ ч мартахааргүй сайхан өнгөрүүлсэн юм. Цайллаганд оролцсон бүх ахмадууддаа болон монголын бүх ахмад буурлууддаа угтан золгож буй төмөр туулай жилдээ аз жаргалтай, эрүүл энх, урт удаан наслаж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг та бүхэндээ хүсэн ерөөе. Мөн энэхүү цайллагыг зохион байгуулсан ESA sushi компаний хамт олондоо нийт ахмадуудынхаа нэрийн өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлээд цаашдийн ажил хөдөлмөрт чинь өндөр амжилт хүсэн ерөөе. Та бүхэн энд дарж нэвтрүүлгээ үзнэ үү!
Жич: Энэхүү бичлэгийн оригнал DVD-г авахыг хүсвэл 0736720330 утсаар холбоо бариарай. ДӨЛ студи.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.