05 сарын 16, Пүрэв
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,660.68
JPY 21.66
GBP 4,259.52
RUB 37.03
CNY 468.10
KRW 2.49

Шведэд суух анхны Элчин сайд итгэмжлэх жуух бичиг гардан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шведын Вант Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандахад өнөөдөр Төрийн ордонд Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав.

Монгол Улс Скандинавын орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч ЭСЯ-аа шинээр нээж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдож дурдаж, анхны Элчин сайдаар ажиллах хүндтэй үүргийг нэр төртэй биелүүлдэхийг Элчин сайд б.Энхмандахад хүсэн ерөөлөө.

Б.Энхмандах нь 1973 онд МУИС, 1978 онд ЗХУ-ын Ленинград /хуучнаар/-ын Их сургууль, 1991 онд Москвагийн Нийгмийн Ухааны Академиийг тус тус төгссөн. Нийгэм судлаач, багш мэргэжилтэй. Дэд доктор цолтой. 2008 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын Төрийн Албаны Академийн Докторантад сурч буй.

Авлигаас ангид, ил тод, ардчилсан, хүмүүнлэг нийгмийг байгуулж чадсан Скандинавын орнуудын туршлагыг судлах, манай улстай байгаль, цаг уурын хувьд ижил төстэй эдгээр бүс нутагт байгаль орчинд халгүй тэргүүний технологийг нэвтрүүлсэн талаар холбогдох судалгааг хийх, энэ чиглэлд хамтын ажиллагааг эрчимжүүлэх, мөн уул уурхай, түүнээс олох хөрөнгийг зохистой зарцуулах талаарх Норвегийн туршлагаас суралцах талаар идэвхитэй ажиллахыг Ерөнхийлөгч Элчин сайдад зөвлөлөө. Мөн НҮБ, ЕХ зэрэг олон улсын байгууллагын хүрээнд Скандинавын орнуудтай нягт хаитран ажиллах, тэнд байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалахад анхааран ажиллахыг мөн зөвлөлөө.

Элчинс сайд Б.Энхмандах 1978 оноос МУИС-д багшилж ажлын гараагаа эхэлсэн Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороо, ны 1 дүгээр нарийн бичгийн дарга, МАХН-ын Төв хорооны дэргэдэх Эрдэм шинжилгээний төв, Шинжлэх ухаан, боловсролын яам зэрэг ажиллаж байжээ. Тэрээр Лондон дахь ЭСЯ-нд зөвлөх болон Гадаад хэргийн дэд сайд, Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдыг албыг хашиж байжээ.

Стокгольмд шинээр байгуулагдаж буй ЭСЯ Шведын Вант улсаас гадна Финланд, Дани, Норвеги зэрэг улсуудыг тус тус хариуцан ажиллах юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.