04 сарын 01, Лхагва
°C
USD 2,777.74
USD 2,777.74
EUR 3,054.54
JPY 25.62
GBP 3,421.62
RUB 35.37
CNY 391.62
KRW 2.28

Монгол, Швейцарийн фото зургийн үзэсгэлэн Берн хотноо гарав

20140924-002

Монгол Улс, Швейцарийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Швейцарийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагаас Берн хотын Байгалийн түүхийн музейтэй хамтран Берн хотноо зохион байгуулж буй “Ааруул ба Жүстисталер: Монгол, Швейцарь гэрэл зурганд” сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болов.

 

Үзэсгэлэнг нээж Монгол Улсаас ШХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн захирал М.Дахиндэн нар үг хэлэв.

Нээлтийн үеэр Элчин сайд В.Пүрэвдорж Монгол-Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагаа нь Монгол Улсад ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад үнэтэй хувь нэмэр болж ирснийг онцлон тэмдэглээд хөгжлийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж үр дүнд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны удирдлага, тус агентлагийн ажилтнууд болон Монгол дахь салбарын хамт олонд талархал илэрхийлэв.

Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагын захирал М.Дахиндэн хэлсэн үгэндээ энэ онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн зэрэгцээ Швейцарь-Монголын хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой тохиож буйг дурдаад энэхүү хамтын ажиллагаа нь улам бүр өргөжин хөгжиж ирсэн бөгөөд одоогоор хөгжлийн тусламжийн төслүүд нь Монголд хөдөө аж ахуй, мэргэжлийн сургалт болон засаглалын шинэчлэлийн чиглэлээр түлхүү хэрэгжиж байгааг тэмдэглэлээ.   

Үзэсгэлэнгийн нээлтэд Швейцарийн Гадаад хэргийн яам, Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Эдийн засгийн асуудал эрхэлсэн яам, Хууль зүйн яамны төлөөлөгчид болон монгол судлалын эрдэмтэн, оюутнууд, Монголд хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагаа явуулдаг швейцарийн иргэд оролцлоо.

Энэхүү фото зургийн үзэсгэлэн нь манай хоёр орны байгаль орчин, үндэсний соёл, уламжлал зэрэг ижил төстэй зүйлсийг харьцуулан толилуулж байгаагаараа олны анхаарлыг татсан онцлогтой бөгөөд 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Берн хотын Байгалийн түүхийн музейд гарах юм.
   

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
ТАРЖ БУТАРЧ, ТАЛЦАЖ МАРГАЛДАХ МОНГОЛЧУУД БИД
03/28/2020
*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж
“ВИРУС ИМПОРТЛОГЧИД” ГЭЖ ҮҮ?
“ВИРУС ИМПОРТЛОГЧИД” ГЭЖ ҮҮ?
03/22/2020
АН ын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдлийг хүмүүс янз бүрээр хүлээж авч байна. Дэлхий даяар тархаад буй корона вирусын аюулаас иргэдээ хамгаалж олон орнууд боломжоороо арга хэмжээ авч буй. Гадаадад байгаа монголчуудаас хамгийн эрсдэлтэй байдалд байгаа оюутнууд, дамжин зорчигчид, ѳвчин зовлонтой байгаа болон ѳндѳр настнууд эх нутгаа зорин ирж байгаа гэж ойлгож байгаа. Харийн нутагт хэт эрсдэлтэй байж болох иргэдээ Монголын ЗГ хүсэлтийнх нь дагуу эх орондоо авчирч байгаа нь үүргээ биелүүлж байгаа үйлдэл. Эрсдэл ихтэй хэдий ч ЗГ болон УОК үүргээ маш сайн биелүүлж байгаад талархаж байнаа. Гадаадад
“ЗОВЖ” БАЙГАА ХҮМҮҮСТ
“ЗОВЖ” БАЙГАА ХҮМҮҮСТ
03/20/2020
Ѳѳрийгѳѳ маш ихээр зовж байна хэмээн тѳсѳѳлдѳг хүмүүс ЗОВЛОН гэж яг юу болохыг оноож нэрлэж чаддаггүй. Энэ нь харьцангүй ойлголт л доо. Зарим хүний хувьд зовлон гэж тооцож байгаа үйл нь хэн нэгний хувьд жаргал нь байж болох. Ѳѳртѳѳ жаргал гэж тооцож буй зарим үйл нь бусдын нудэнд зовлон мэтээр харагдах нь ч бий. Энэ амьдралд ѳѳртѳѳ тохиолдож байгаа сайн муу үйлүүдийг “Энэ бол миний үзэх ёстой үйл, давах учиртай шалгуур” хэмээн тооцож, ѳѳрийн боломжоороо шийдэж байхад тийм ч хэцүү биш. -Их мѳнгѳтэй байхыгаа ЖАРГАЛ гэж тооцдог хүмүүс бий. Мѳнгѳ олон асуудлыг шийдэх боломж хэдий ч, яг хүний

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2020 Орлоо-Инфо ХХК.