04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

ШХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД Б.ГОДЕГ БУЦАХ БОЛСОНТОЙ НЬ ХОЛБОГДУУЛАН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ШХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Б.Годег буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Элчин сайд Б.Годед хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах, гүнзгийрүүлэх үйлсэд ихээхэн хүчин чармайлт гарган ажилласанд нь талархал илэрхийлэв.

Монгол–Швейцарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимжиж байгааг хоёр тал тэмдэглээд Швейцарын хөгжил, хамтын ажиллагааны агентлаг нь манай орны онцлогт тохирсон ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, ажлын байрыг шинээр бий болгох зэрэг олон чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд санаачилж, амжилттай хэрэгжүүлж ирсэн нь үр дүнгээ өгч байгаа талаар онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр энэ оны 10 дугаар сард ШХУ-ын Берн хотноо зохион байгуулагдах хоёр орны ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишигийг оролцохыг Элчин сайд Б.Годе урьсан болно гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.