04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

"Галаар тоглож байна" гэж Эрдоган Путинд сануулав

АНКАРА. /Anadolu/ Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг дэмжих нь “галаар тоглож байгаатай” адил гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд сануулав.

"Терроризмтой тэмцэх ажиллагаанд хоёр нүүр гаргаж, урваж шарвах нь галаар тоглож буйтай адил юм" гэж Путин мэдэгдсэнтэй холбогдуулан Эрдоган уг мэдэгдлийг хийсэн байна.

Төрийн терроризмыг хэрэгжүүлж буй Асадыг дэмжих нь Сирийн 380 мянган иргэний амь насанд халтай бөгөөд галаар тоглож байна гэсэн үг юм гэж тэрбээр Туркийн зүүн хойд нутгийн Байбурт мужид байх үеэрээ мэдэгджээ.

Мөн тэрбээр, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх нэрийдлээр олон улсын хууль ёсны эрхийг авч, үйл ажиллагаа явуулж байгаа Сирийн сөрөг хүчинд цохилт өгөх нь мөн адил галаар тоглосон үйлдэл юм гэж мэдэгдсэн байна.

ОХУ нь Туркийг зохисгүй байдлаар буруушааж байгаа бөгөөд ОХУ-д шударга хандсан Туркийн иргэдэд асуудлыг тохох нь мөн галаар тоглосон хэрэг юм гэж тэрбээр мэдэгдэв.

Туркийн дипломат эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн лхагва гарагт Туркийн 26 бизнес эрхлэгчийг Оросын цагдаа нар баривчилж, Хар тэнгисийн Краснодар хотын шоронд хорьжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.