04 сарын 18, Пүрэв
°C
USD 3,376.53
USD 3,376.53
EUR 3,587.23
JPY 21.84
GBP 4,206.48
RUB 35.81
CNY 466.48
KRW 2.44

Иракт цэрэг нэмж илгээхээ Турк зогсоов

АНКАРА. /Xinhua/. Цэргийн сургуулилт хийх зорилгоор Иракийн хойд нутгийн Мосулд цэрэг илгээснийг Багдад эсэргүүцсэн тул Турк 350 цэрэг нэмж илгээхээ больсон гэж тус улсын хэвлэлд мэдээллээ.

Цэрэг илгээсэн асуудлаар хоёр улс зөвшилцөлд хүрэхийг Иракийн хил дээр 350 цэрэг хүлээж байсан гэж “NTV” телевиз мэдээлэв.

“Лалын улс”-ын эзлэн авсан Мосулаас цэргээ даруй эргүүлэн татахыг шаардах гэж Туркийн Элчин сайдыг Ирак дууджээ.

“Лалын улс”-ын босогчидтой сайн дураар тэмцэж буй суннит арабуудыг бэлдэж байгаа хуаранд Туркийн цөөн зааварлагч байсан юм. Пүрэв гарагт цэрэг илгээснээр Турк Иракт 600 цэрэгтэй болжээ.

Зөвшөөрөл авалгүйгээр байрлуулсан цэргээ яаралтай эргүүлэн татахыг Туркээс Иракийн Засгийн газар шаардсан юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.