05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Истанбул хотод Монголын үйлдвэрлэл, бизнесийн холбоо байгуулагдав

Турк Улсын зарим бизнес эрхлэгчдийн санаачлагаар тус улсын Истанбул хотод Монголын үйлдвэрлэл, бизнесийн холбоо байгуулагдав.

 

Монгол, Турк хоорондын эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг холбоо нь 70 гишүүнтэй бөгөөд Монголд мөн салбараа байгуулжээ.

Монголын үйлдвэрлэл, бизнесийн холбооны ерөнхийлөгч Исмайл Дуру тэргүүтэй тус холбооны тэргүүлэгчид 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зочилж, хамтран ажиллах арга зам, ойрын үед хийх ажлын талаар ярилцаж, санал солилцов.

Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишиг холбоо байгуулагдсанд баяр хүргээд Монголд барилга, орон сууц, зам гүүр барих, арьс шир боловсруулж бэлэн бүтээгдэхүүн хийх, аялал жуулчлалын дэд бүтцийг өргөтгөх, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Туркийн том хотын дэлгүүрүүдэд зарах тасаг нээх зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг зөвлөж, Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбогдолтой мэдээлэл өгөв.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.