04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

КУРД БҮСГҮЙЧҮҮД ПАРИСТ АМЬ НАСАА АЛДЖЭЭ

ЛОНДОН./Би-БиСи/. Парист толгойдоо буудуулсан шархтай гурван курд эмэгтэйн цогцсыг олсон тухай цагдаагийн эх сурвалжаас иш татан Францын хэвлэлд мэдээлжээ.
Тэдний нэг нь Курдын салан тусгаарлагчдын хөдөлгөөн болох ПКК-гийн үүсгэн байгуулагч байж магадгүй аж.
Цогцсуудыг Парисын курдуудын институтын ойролцоогоос илрүүлжээ.
Одоогоор хэргийн учир шалтгаан нь тодорхой бус байна. Турк улс Курдын босогчдын удирдагч, хоригдож байгаа Абдула Ожалантай уулзаж, курдуудын хөдөлгөөний эмх замбараагүй байдлыг зогсоохыг шаардсан байна.

Туркийн эрх баригчид болон ПКК хоёрын хоорондын 25 жилийн зөрчлөөс болж 40 мянган хүн халуун амиа алдаад байгаа юм. Хэргийн байдлаас харахад хүн амины хэрэг байж болзошгүй гэж байгаа ч мөрдөн шалгалтаар хэргийн учрыг нарийн гаргана гэсэн цагдаагийн эх сурвалжаас мэдээлжээ.
Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.