05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Туркийн уурхайн ослоор амь үрэгдэгсдийн тоо 282 болов

 

Туркийн баруун нутгийн нүүрсний уурхайд болсон дэлбэрэлтэд өртөн амь үрэгдэгсдийн тоо 282 боллоо.

Тус улсад урьд өмнө нь болж байгаагүй олон хүний аминд хүрсэн уурхайн осолтой холбоотойгоор олон нийтийн бухимдал улам нэмэгдсээр байна.

Шүүмжлэгдийн үзэж буйгаар, тус улсын Засгийн газар уурхайн ажилчдын аюулгүй байдлыг огт хайхардаггүй байжээ.
Туркийн баруун нутгийн Маниса мужийн Сома хотын дэлбэрэлт болсон уурхайд гарах гарцгүй болсон хэдэн арван уурхайчин байж магадгүй гэж үзэн 460 орчим аврагч аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сураггүй байгаа уурхайчдын ар гэрийнхэн ослын газар цуглаад байгаа юм.
"Зүрх зүсэгдэх шиг болж байна" гэж аавыгаа аврагдахыг хүлээж буй 19 настай залуу хэллээ. "Хэн ч бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байна. Би аавыгаа эсэн мэнд байгаа эсэхийг мэдэхгүй байна" гэж тэрбээр ярив.
Аюулүй байдлын стандарт муу байгааг эсэргүүцэн тус улс даяар эсэргүүцлийн томоохон жагсаал цуглаан өрнөж, жагсагчид болон цагдаа нар мөргөлджээ. Эсэргүүцлийн ажиллагааны хүрээнд тус улсын үйлдвэрчний эвлэл өчигдөр нэг өдрийн ажил хаялт зарласан юм.

hywgdyvefvoireglit

АНКАРА. /Reuters/. Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.