05 сарын 13, Даваа
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

ТУРКИЙН УУРХАЙН ОСЛООР АМЬ ҮРЭГДЭГСДИЙН ТОО 274 БОЛЖЭЭ

Уржигдар Туркийн баруун нутгийн нүүрсний уурхайд болсон дэлбэрэлтэд өртөн амь үрэгдэгсдийн тоо 274 болж нэмэгдсэн тухай тус улсын Эрчим хүний сайд Танер Ыльдыз өчигдөр орой мэдэгдлээ.
"Амь үрэгдсэн уурхайчдын тоо 274 болоод байна. Тэдний 196-ынх нь цогцсыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө" гэж тэрбээр уурхайн амны ойролцоо аврах ажиллагаа өрнөж буй газарт хэвлэлийнхэнд мэдэгдэл хийхдээ хэлсэн байна.

Тус уурхайн зарим хэсэгт гал гарсан хэвээр байгаа учир аврах багийнхан хүчилтөрөгч шахаж байна гэж тэрбээр онцлон хэлжээ.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүй.
Осол болох үед уурхайд 787 уурхайчин байсны 450 орчмыг аварсан аж.

Тус улсын Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган өчигдөр ослын газарт очиж, нөхцөл байдалтай танилцжээ. Уурхайчдыг аварч, ослын шалтгааныг тогтоохын тулд Засгийн газар чадах бүхний хийх болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Гэхдээ тус улсын нийслэл Анкара болон Истанбулд хэдэн мянган хүн засгийн газраа эсэргүүцэн жагсаж байна. Тэдний үзэж буйгаар, Эрдоганы Засгийн газар уурхайчдын аюулгүй байдлыг үл тоомсорлон орхигдуулсан аж.
Тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн зарим эсэргүүцэгчдийг дарахын тулд нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.

МАНИСА. /ANADOLU/. Орчуулсан Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.