05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ТУРКИЙН УУРХАЙН ОСОЛТОЙ ХОЛБОГДУУЛАН ГУРВАН ХҮНИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

 Турк улсын түүхэнд хамгийн их гарз хохирол дагуулсан уурхайн осол болсонтой холбогдуулан тус улсын цагдаа нар уул уурхайн компанийн удирдах албаны гурван хүнийг баривчилжээ. Нүүрсний уурхайн уг осолд 301 хүн өртөн амь үрэгдсэн юм.

Өнгөрөгч амралтын өдөр Туркийн прокурорууд сурвалжлагчдад мэдэгдэл хийхдээ, хайхрамжгүй хандсаны уршгаар олон хүний аминд хүрсэн хэргээр уул уурхайн тус компанийн удирдах албаны гурван хүнийг баривчилсан гэжээ.

Энэ сарын 13-нд осол болсон тус улсын баруун нутгийн Сома хотын нүүрсний уурхайд аюулгүй байдлын зохих ёсны арга хэмжээг авч байсан эсэхийг прокурорууд мөрдөн шалгаж байна.
"Ажилчдад зугатах хангалттай зай гаргаагүй, таазны бэхэлгээг муу хийсэн" гэж тус уурхайн оператор компанийг шалгаж байгаа юм.
Гэхдээ тус компанийн албан ёсны төлөөлөгч үүнийг үгүйсгэж, ослын газарт аюулгүй байдлын арга хэмжээг дээд зэргээр хангасан байсан гэжээ.
Уг ослын улмаас Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганы засаг захиргааг эсэргүүцсэн жагсаал цуглаан тус улс даяар болсон юм.
Аюулгүй байдлын зохих ёсны арга хэмжээг аваагүй гэж бухимдсан иргэд засгийн газраа буруушааж байна.

 МАНИСА. /Reuters/. Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.