05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Туркийн Үндэсний их хурлын дарга Жемил Чичекийн айлчлал эхэллээ

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүгд найрамдах Турк улсын /БНТУ/ Үндэсний их хурлын дарга ноён Жемил Чичек, түүний гэргий Гүлтен Чичек болон албаны бусад төлөөлөгчдийн манай улсад хийх албан ёсны айлчлал эхэллэээ.

 

Турк улсын ҮИХ-ын дарга ноён Жемил Чичек тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр орой “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан бөгөөд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга А.Бакей, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Батхишиг, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс угтан авсан юм.

Өнөөдөр эрхэм зочныг УИХ-ын дарга З.Энхболд гэргийн хамт Чингисийн талбайд албан ёсоор угтан авав. Улмаар парламентын дарга нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

Харин одоо хоёр орны парламентын дарга нар хэлэлцээ хийж байгаа бөгөөд дараа нь парламент хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурах юм. Мөн ноён Жемил Чичек айлчлалынхнаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзана.

Түүнчлэн Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ийн санхүүжилтээр Улсын Их Хуралд хэрэгжсэн “Цахим номын сан” болон “Хэвлэх цехийн тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийн нээлтийн ажиллагаанд оролцохын зэрэгцээ Өвөрхангай аймгийн Хархорин суманд зочилж “Эрдэнэ зуу”, Орхоны хөндий дэх Түрэгийн үеийн хөшөө цайдам музей, бэсрэг наадам үзэж сонирхох юм.

Жемил Чичек нь 1946 онд Туркийн Иозгат хотод төрсөн, 1971 онд Истанбулын Их сургуулийн Хуулийн дамжааг төгсжээ. Тэрбээр 1974-1984 онд Хуулийн компанид, 1984-1987 онд Иозгат хотын захирагч, 1987-1991 онд Үндэсний Их Хурлын гишүүн, 1988-1989 онд Эрүүл мэндийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, 1989-1991 онд БНТУ-ын Төрийн сайд, 1995 оноос Үндэсний Их Хурлын гишүүнээр ажиллаж байна. Түүнчлэн 1996 онд БНТУ-ын Төрийн сайд, 2002-2007 онд Хууль зүйн сайд, 2007-2011 онд Шадар сайд, Төрийн сайдын алба хашиж байсан бөгөөд 2011 оноос Үндэсний Их Хурлын Зохицуулалтын хорооны гишүүн, Үндэсний Их Хурлын Үндсэн хуулийн хорооны гишүүнээр тус тус ажиллаж байна.

Жемил Чичек 2011 оны 7 дугаар сараас Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын даргаар ажиллаж байна. Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын чуулга дахь Туркийн бүлгийн гишүүнээр ажилладаг.

Н.Гантуяа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.