05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Туркийн "ZTM" компани Монголд усан цахилгаан станц барина

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг Туркийн "ZTM" компанийн ерөнхий менежер Мүслүм Гүндүзийг хүлээн авч уулзан Ховд голд барих усан цахилгаан станцын талаар ярилцав.

 

М.Гүндүз уг усан цахилгаан станцын техник-эдийн засгийн үндэслэлийг энэ онд хийж дуусгахаа мэдэгдээд цаашид хөрөнгө, санхүүжилтийг босгох нөхцөл, арга хэмжээний талаар ярьж танилцууллаа. Уг станцын ажлыг хурдасгахын тулд Монгол, Туркийн холбогдох яамд, газруудын үйл ажиллагааг холбож уялдуулах талаар Элчин сайдын яамнаас тусалж дэмжихээ Элчин сайд Б.Батхишиг илэрхийлэв.

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос хойш 40-өөд километрийн зайд орших Ховд голын хавцалд баригдах усан цахилгаан станц нь 160 сая орчим долларын өртөгтэй бөгөөд 56 мегаватт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Уг станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудыг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болох аж.

Туркийн "ZTM" компани Монгол орны усан цахилгаан станцын хөгжлийн мастер төлөвлөгөөг мөн хийж эхэлжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.