05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

ТУРКТ СИРИЙН ДҮРВЭГСДИЙН ТОО НЭМЭГДСЭЭР

     Сириэс Турк улсын нутаг дэвсгэрт нэвтэрсэн дүрвэгсдийн тоо 93 мянгаас даваад байна. Энэ тоо удахгүй 100 мянгад хүрч магадгүй байгаа тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

    Туркийн Онцгой байдлын газраас мэдээлснээр, одоогийн байдлаар тус улсад Сириэс дүрвэн ирсэн 93 мянга 500 хүн амьдарч байна. Тэднийг Сирийн хилийн ойролцоох долоон мужийн 13 хотод байрлуулжээ. Туркийн эрх баригчид мөн дүрвэгсдийн шинэ хуаран барих ажлаа үргэлжлүүлсээр байна. НҮБ-аас тогтоосон хэм хэмжээний дагуу тус улс дүрвэгсдэд өдөрт гурван удаа халуун хоол хүнс өгч байгаа бөгөөд үүнд 400 сая орчим доллар зарцуулаад байгаа ажээ.

    Туркийн эрх баригчид Сири улсад мөргөлдөөн эхэлснээс хойш дүрвэгсдэд хилээ нээлттэй байлгасаар байгаа юм. Хагас жилийн хугацаанд тус улсын хилээр нийтдээ Сирийн 134 мянга орчим иргэн нэвтэрснээс 40 мянга орчим нь эх орон руугаа буцжээ.
    Энэ оны эцэс гэхэд Сирийн нийт дүрвэгсдийн тоо 700 мянгад хүрч болзошгүй байгаа тухай НҮБ-ын шинжээчид мэдээлсэн билээ.  Одоогийн байдлаар 300 мянган дүрвэгч Турк, Иордан, Ливан, Иракийн нутаг дэвсгэрт түр байрлаж байна. Анкарагийн эрх баригчид Сириэс 50 мянган дүрвэгч хүлээн авна гэж тооцоолж байсан боловч дүрвэгсдийн урсгал нэмэгдсээр байгаа учир өөр хувилбар хайхаас аргагүйд хүрсэн байна. Тухайлбал, Сирийн оршин суугчдыг хамгаалах зорилгоор тус улсад "аюулгүйн бүс" байгуулахыг санал болгожээ. Гэвч энэ санал нь олон улсын дэмжлэг авч чадаагүй байна.
Д.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.