04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

Туркт халдлага болсны улмаас 34 хүн амиа алджээ

АНКАРА. /Sputnik/. Туркийн нийслэл Анкара хотын төвд дэлбэрэлт болсны улмаас 34 хүн амиа алдсан гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мехмет Муэззиноглу мэдэгдэв.

Мөн 125 хүн шархадсаны 19-ийнх нь биеийн байдалд маш хүнд байна гэж тэрбээр мэдэгджээ. Эдгээр шархадсан хүнийг Анкара хотын 14 эмнэлэгт эмчилж байгаа бөгөөд ес хүнд одоо ч мэс засал хийж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Анкара хотын төвийн Кизилай талбайн ойролцоох автобусны буудалд машин дэлбэрсэн бөгөөд энэ нь энэ жил Туркт болсон хоёр дахь халдлага юм. Урьд нь хоёрдугаар сард Анкара хотод явсан цэргийн цуваа руу халдсан билээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган дэлбэрэлтийн дараа хийсэн мэдэгдэлдээ, уг террорист халдлагыг буруушаагаад, террорист байгууллагуудыг устгахаа амласан байна. Мөн тэрбээр, террористууд Туркт халдлага зохион байгуулахын тулд тус бүс нутгийн тогтворгүй байдлыг ашиглахыг оролдож байна гэж мэдэгджээ.

Энэ удаагийн халдлагыг хэн зохион байгуулсан тухай Туркийн эрх баригчид хараахан тогтоогоогүй байна. Харин хоёрдугаар сард болсон халдлагад курд босогчдыг буруушаасан байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.