04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Туркт “Twitter” болон “Facebook”-ийг хаав

АНКАРА. /TASS/. Туркийн нийслэл Анкара хотод халдлага үйлдсэний дараа тус улсын эрх баригчид “Facebook” болон “Twitter” нийгмийн сүлжээг хаасан тухай телевизийн “CNN Turk” суваг мэдээлжээ.

Анкара хотын төвд ням гарагт үйлдсэн ээлжит томоохон халдлагын улмаас наад зах нь 34 хүн амиа алдаж, 125 хүн шархадсан байна.

Урьдчилсан мэдээллээр, амиа золиослогч террорист автобусны зогсоолын ойролцоо мина суурилуулсан автомашин дэлбэлжээ. Одоогийн байдлаар халдлагын хариуцлагыг террорист байгууллагуудын нэг нь ч хүлээгээгүй байна.

Эмгэнэлт явдал Анкара хотын автозамын томоохон уулзвараас холгүй Гювен цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо болжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.