04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг албан ёсны нээлтээ хийв

БНТУ-д их дээд сургууль төгсөгчид хамтран “Туркт төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийг байгуулсан.

Тэд эхний ээлжинд төгсөгчид хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, цаашлаад Монгол-Турк улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх болон нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой юм байна.

Турк Улсын Засгийн газар жил бүр 50 орчим монгол оюутанд Засгийн газрын иж бүрэн тэтгэлэг олгодог.

Тус нийгэмлэгийн нээлт өчигдөр БНТУ-ын ЭСЯ-ны өргөөнд боллоо. Нийгэмлэгийг байгуулахад БНТУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллажээ.

Өчигдөр болсон нээлтэд ҮАБЗ-ийн ажлын албаны дарга О.Очиржав, Турк улсад дээд боловсрол эзэмшсэн анхны төгсөгчдийн төлөөлөл болж Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль,  ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайхан нар урилгаар оролцжээ.

“Туркт төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн дэд ерөнхийлөгч С.Анхсайхан энэ онд тус нийгэмлэгээс хийх ажлууд, цаашдын зорилгоо танилцууллаа. Мөн тус нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монголын оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатарт нийгэмлэгийн тамга, гэрчилгээг ТУЗ-өөс албан ёсоор гардуулав.

“Туркт төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн нээлтэд тус улсад дээд боловсрол эзэмшсэн 180 орчим төгсөгч оролцлоо. Албан бус тоогоор Турк улсад 3000 орчим монгол оюутан 1993 оноос хойш суралцан төгсчээ. Өнөөдрийн байдлаар Турк Улсад 900 орчим оюутан суралцаж байгаа аж. Тэдгээрийн 300 орчим нь Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Турк Улсын Засгийн газар жил бүр 50 орчим монгол оюутанд Засгийн газрын иж бүрэн тэтгэлэг олгодог аж.

20160204 009

20160204 010

20160204 011

20160204 012


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.