05 сарын 13, Даваа
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

Турк улс Кипрт нөхөн төлбөр төлөхгүй гэлээ

АНКАРА. /Associated Press/. Европын хүний эрхийн дээд шүүхийн шийдвэр дагуу Турк улс Кипрт 123 сая долларын нөхөн төлбөр төлөхгүй гэлээ. Шүүхийн шийдвэр нь хуваагдсан Кипр арлыг нэгтгэх энхийн яриа хэлцээг улам бүр холдуулж байна гэж тус улс мэдэгджээ.

 

1974 оны түрэмгийлэл, арлыг хуваасан үйлдлийнхээ төлөө Турк улс Кипрт нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэрийг Европын хүний эрхийн шүүх энэ даваа гарагт гаргасан юм.
Киприйн хуваагдсан бурууг шүүх Туркт бүрэн тохож байна гэж Туркийн Гадаад харилцааны сайд Ахмет Давутоглу буруушаагаад, Турк улс Киприйн Засгийн газрыг хүлээн зөвшөөрдөггүй тул шийдвэрийн биелүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Гректэй нэгдэхийг дэмжигч кипрчүүдийн төрийн эргэлтийн дараа буюу 1974 онд Турк улс Кипр рүү халдан орсноор Кипр улс хоёр хуваагдсан юм. Тус арлын умард нутагт байрладаг өөрийгөө зарлан тунхагласан Туркийн Кипр улсыг Туркээс өөр ямар ч улс хүлээн зөвшөөрөөгүй байна.

Л.Урангуа


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.