05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

ТУРК “YOUTUBE”-ЫГ 68 ХОНОГИЙН ДАРАА ДАХИН ЗӨВШӨӨРӨВ

 Туркийн Засгийн газраас энэ сарын 3-нд “Youtube” цахим хуудсыг дотооддоо хорьсон шийдвэрээ цуцлав.
Тус улсын харилцаа холбооны удирдах газрар албан ёсны цахим хуудас дахь “Youtube” цахим хуудсыг дотооддоо хорьсон мэдэгдлийг устгасан бөгөөд энэ өдрөөс эхлэн Туркээс “Youtube” цахим хуудсанд чөлөөтэй хандах боломжтой болсон байна.

Тус улсын Үндсэн хуулийн цэцээс энэ сарын 39-нд “Youtube” цахим хуудсыг дотооддоо хорьсон нь Үндсэн хуулиар хамгаалагдсан хувь хүн өөрийгөө илэрхийлэх эрхийг зөрчиж байна гэсэн шийдвэр гаргасны дараа Харилцаа холбооны удирдах газраас уг шийдвэрээ цуцалсан байна. Өмнө нь өнгөрсөн сарын 7-нд тус улсын захиргааны шүүхээс “Youtube” цахим хуудсыг хорьсон шийдвэрийг цуцлах шийдвэр гаргаж байсан боловч Харилцаа холбооны удирдах газраас үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Энэ оны гуравдугаар сард болсон орон нутгийн сонгуулийн өмнө Ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган тэргүүтэй эрх баригч намын лидерүүдийн утасны ярианы нууц бичлэгийг “Youtube” цахим хуудсанд байршуулсан хэрэг гарсны дараа тус улсын Засгийн газраас “Youtube”, “twitter” цахим хуудсыг дараалан хорьсон билээ.

ИСТАНБУЛ. /Ёнхап/.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.