05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

Хэтэрхий секси гэсэн шалтгаанаар онгоцны үйлчлэгч бүсгүйг ажлаас нь халжээ

Туркын агаарын тээврийн “Turkish Airlines” компани давхар загвар өмсөгчөөр ажилладаг байсан нэгэн онгоцны үйлчлэгч бүсгүйг халжээ. Ажлаас халсан шалтгаан нь тэр бүсгүй хэтэрхий царайлаг, дур булаам байсанд оршиж байгаа аж. Энэ нь Туркын хуучинсаг үзэлтэй эрх баригчдын нүдэнд зүй зохисгүй санагдаж л дээ.

20141201-013
Компанийн удирдлага Зухал Сенгул бүсгүйн том хөхөө гайхуулан ил гаргасан готик хувцастай зураг нь Италийн нэгэн гяланцаг сэтгүүлд нийтлэгдсэн болохыг олж мэджээ. Түүнээс гадна интернэтэд Сенгул бүсгүйн усны хувцастай байгаа бичлэг тавигдсан байсан гэнэ. Түүнчлэн бүсгүй цагаан хоолтон төдийгүй каратэгийн хар бүстэй нэгэн аж. Туркын агаарын тээврийн үндэсний  “Turkish Airlines” компани үе үе хатуу ч гэмээр, утгагүй ч гэмээр дүрэм журам гаргадгаараа алдартай. Өнгөрсөн онд л гэхэд тус компани онгоцны үйлчлэгчдээ уруулаа будах болон нүүрэндээ хурц тод будалт хийхийг хориглосон шийдвэр гаргасан. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дуулиан дэгдсэний дараа уруулаа будахыг хориглох шийдвэрээ цуцалсан билээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.