04 сарын 28, Ням
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

СИРИД 28 МЯНГАН ХҮН СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

НЬЮ-ЙОРК. /Би-Би-Си/ Сиридй зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш наад зах нь 28 мянган хүн сураггүй алга болсон гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ. Алга болсон хүмүүсийн дийлэнх нь засгийн газрын хүчнийхэн гэж идэвхтнүүд үзэж байна.
Тус улсын эрх баригчид идэвхтнүүд болон босогчдоос ангижрах, сөрөг хүчнийг дэмжигч хүмүүсийг айлган сүрдүүлэхийг оролдож байна. Сураггүй алга болсон 18 мянган хүний нэр, тэрчлэн өөр бусад 10 мянган хүний талаарх мэдээлэл бий гэж идэвхтнүүд мэдэгджээ.
Хүний эрхийг хамгаалагчид албан ёсоор мөрдөн шалгалт хийлгэхийн тулд цуглуулсан бүх мэдээллээ НҮБ-д өгнө гэдгээ амласан байна.

З.Амгалан


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.