05 сарын 12, Ням
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

ТУРКИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙД ДЭЛБЭРЭЛТ БОЛЖ, 150 ГАРУЙ ХҮН АМИА АЛДЛАА

Туркийн баруун нутгийн нүүрсний уурхайд дэлбэрэлт болсны улмаас 150 гаруй уурхайчин амиа алджээ.

Туркийн Эрчим хүчний сайд Танер Ыльдыз Маниса мужид ослын газарт очсон байна. Түүний хэлснээр, өчигдөр үд дунд болсон дэлбэрэлтэд 151 уурхайчин амиа алдаж, 77 уурхайчин гэмтэж бэртжээ.

Газрын гадаргуугаас доош хоёр орчим км гүн тус бүсэд дэлбэрэлт болох үед хэдэн зуун уурхайчин ажиллаж байжээ. Уурхайн гүнд гарах гарцгүй болсон уурхайчдыг гаргахаар аврагчид ажиллаж байна.

Яагаад дэлбэрэлт болсон нь тодорхой бус байна. Гэхдээ холбогдох албаны хүмүүсийн хэлснээр, уурхайн цахилгааны системд саатал гарснаас дэлбэрэлт болсон бололтой.

Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэрбээр ослын газарт очихын тулд дипломат айлчлалаа цуцалжээ.
Эдийн засаг нь хөгжиж буйтай зэрэгцэн нэмэгдэж байгаа эрчим хүчний эрэлт хэрэгцээгээ хангахын тулд Турк улс ашигт малтмалын уурхайнууддаа олборлолт хийж байгаа билээ. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, хангалттай тоног төхөөрөмж байхгүй, ажиллах орчин нөхцөл тааруухан зэрэг хүчин зүйлийн улмаас уурхайн осол гарсаар байна.

2014-05-14T011826Z 1556248997 GM1EA5E0PPA01 RTRMADP 3 TURKEY-MINE

bb78b179bea31312540f6a7067005d86

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.