04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

"Turkish Airlines"-ийн нисэх онгоц сүрдүүлгийн улмаас Истанбул руу буцав

АСТАНА. /KAZINFORM/. Туркийн иргэний агаарын тээврийн “Turkish Airlines” компанийн Истанбулаас Португал улсын нийслэл Лиссабон хотын чиглэлд нислэг үйлдэж байсан нисэх онгоц сүрдүүлгийн улмаас буудалдаа эргэн буужээ. Учир нь, онгоцонд  тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл ирсэн аж.

 

Онгоцноос бүх зорчигчийг буулгаж, тэсрэх бөмбөг илрүүлэх багийнхан онгоцонд тэсрэх төхөөргийг хайж байна.

Сүүлийн өдрүүдэд “Turkish Airlines” компанийн хувьд ийм тохиолдол хэд хэдэн удаа гарчээ.

Тухайлбал, гуравдугаар сарын 30-нд Истанбулаас Бразилын Сан-Пауло хот руу нисч байсан тус компанийн нисэх онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан хэмээн хэн нэгэн заналхийлсний улмаас Мароккогийн нийслэл Касабланка хотод ослын буулт хийсэн байна. Онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан гэж нэрээ нууцалсан хүн “Turkish Airlines” руу нисэх онгоц хөөрсний дараа утсаар  хэлснийг диспетчерүүд нисгэгчдэд мэдээлсэн байна. Ингээд нисгэгчид Касабланкагийн нисэх онгоцны буудалд газардахаар шийджээ.

Мөн гуравдугаар сарын 29-нд нисэх онгоцны ачааны хэсэгт тэсрэх төхөөрөг тавьсан гэх мэдээллийн улмаас тус компанийн Истанбулаас Токиогийн чиглэлд нисэх гэж байсан онгоц нислэгээ цуцлахаас өөр аргагүйд хүрсэн байна. Гэвч ямар ч тэсрэх төхөөрөг илрээгүй ажээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.