05 сарын 02, Пүрэв
°C
USD 3,378.90
USD 3,378.90
EUR 3,602.25
JPY 21.40
GBP 4,218.56
RUB 35.95
CNY 466.63
KRW 2.44

Монголчууд Туркт сайн дураараа ''боол'' болж байна

Ажлын байр хомс, авдаг хэд нь хаанаа ч хvрдэггvй манайхны гадаадад л гарч байвал ахиухан мєнгє олж, амьдралаа дээшлvvнэ гэсэн итгэл vнэмшлээр нь

бизнес хийгчид нутаг нэгтнээ "худалдаж" амьдардаг болжээ. Турк руу явуулна, ажилд зуучилна гэсэн зар сvvлийн vед элбэгшсэн. Турк улс гаднаас гэрээт ажилчин авдаггvй. Тиймээс "баяжих" мєрєєдєл тээж очсон монголчууд аялал жуулчлалын нэг сарын визээр Оросоор дамжин Туркийн хилийг нэвтрээд сарын дараа гэхэд тэндээ "харлана". Тэднийг зуучилж аваачсан хvмvvс энэ нэг сарын хугацаанд байр хоолыг нь дааж, орчинд нь дасгадаг байна. Сvvлийн vед Турк олноороо очих болсон монголчууд нэг сарын дараа дассан танилцсантайгаа хамтран амьдрахаар "гэр" хєлслєєд тусдаа гардаг юм байна.

Тэдний ихэнх нь хаана, ямар газар очих, хэдий хэр цалин хєлс авах тухай мэдээлэлгvйгээр харийн нутгийг зорьсон байдаг. Нэг л их сайхан газарт очно гэсэн тєсєєлєл нь тэнд очингуут эсрэгээрээ эргэнэ. Эмэгтэйчvvд нь оёдлын vйлдвэрт утас тvvдэг ажилд монгол тєгрєгєєр 400 мянган тєгрєгийн цалинтай ажилд ордог бол эрчvvд нь хогийн цэг гээд л Монголдоо ажиллах нь байтугай очиж ч vзээгvй газраа ажиллах болдог. Ажиллахгvй гээд ч яахав хvний нутагт єлбєрч vхэлтэй нь биш. Ар гэрийнхэндээ ажил хийж, мєнгє олно гээд баахан єр зээл тавиад ирчихсэнийг хэлэх vv. Метронд суухад 1400, автобусанд 1500 тєгрєг орчим, амьжиргааны єртєг Монголоос єндєр тул авсан хэд нь хоол, байрандаа арай гэж хvрнэ. Юун нєгєє мєнгє хурааж хуримтлуулах. Дэлхийн санхvvгийн хямрал ч бас тэнд нєлєєлж, сvvлийн vед ажил олоход хэцvv болсон байна гэнэ лээ.

"Харласан" монголчууд турк эздийн гар дамжин санал болгосон ажлыг нь голж, шилэлгvй хийдэг. Сайн дураараа "боол" болсон тэднийг эзэд нь бараа таваар шиг л хоорондоо ярьж тохироод "зарж" орхидог байна. Хаана, ямар ажил хийхээ мэдэхгvй зарагдаж очсон тэднийг хамгийн бохир заваан, хvнд хvчир ажил хvлээж байх ба "ажиллахгvй" гэвэл айлган сvрдvvлж дарамталдаг. Эмэгтэйчvvдийн хувьд ихэнхдээ биеэ vнэлэхээс аргагvй байдал угтдаг. Турк эмэгтэйчvvдээс илvv царай зvс, бие бялдартай хууль бусаар ажиллаж буй монгол хvvхнvvд очингуутаа л бэлгийн дарамтанд ордог. Хєдєлмєрийн хєлс нь гэр бvл рvvгээ явуулах нь бvv хэл ойр зуурын хэрэгцээнд нь хvрэлцдэггvйн дээр эддэв дарамт ихтэй тул єєрийн эрхгvй биеэ vнэлэх зам руу хальтардаг аж. Манайхан гадаадад ажилладаг ах дvvсээ их мєнгє олдог гэсэн ойлголттой болохоор байнга мєнгє нэхнэ. Тиймээс эмэгтэйчvvд олсон хэдийгээ гэр лvvгээ явуулаад єєрийн хэрэгцээгээ хангахын тулд биеэ vнэлж амьдардаг. Монгол эрчvvдийн хувьд нєгєє л архи ууж, нанчилддаг зангаараа бужигнуулж баригдаад "бєєн єр" тээн нутаг буцах нь олонтаа. Нутаг нэгтнээ залилж, мєнгє тєгрєгийг нь дээрэмдэн амьдардаг хvмvvс ч байдаг байна.

Монголчуудаас гадна орос, казак, туркменчууд "хар" ажилчдын эгнээг єргєжvvлдэг ажээ. Ямартай ч гадаадад хууль бусаар ажил хийхээр одогсдыг давахгvй гэсэн даваагаараа хэд дахин давах "Боолын боол, бостоны шороо"-ны хувь тавилан хvлээж байдгийг нутаг нэгтнvvддээ сануулъя. 2,6 хан сая иргэний цєєнгvй хувь нь ийнхvv харьд одож, vлдсэн хэд нь мєн л гадагшаа гарч мєнгєтэй болох мєрєєдєл тээн єнєє маргаашийг єнгєрєєж байгаа. Ийнхvv гадаадад ч, дотоодод ч эмэгтэйчvvд нь биеэ vнэлж, эрчvvд нь хvчээ vнэлсээр vндэсний аюулгvй байдал аюултай хэмжээнд хvрснийг засаг, тєрийнхєн болгоогоосой.

"Зууны Мэдээ" сонин


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.