05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Фото: Богд хан уулын ноён оргил болох Цэцээ гүн (дтд 2258 метр)

Ойрийн жилүүдэд уулын алхалтын спорт Улаанбаатар төдийгүй Монголд хүчээ аваад байгаа. Богд Хан уулаа тойрсон олон албан ёсны аяллын маршруттай болж, эрүүл мэндээ бодсон хүмүүс амралтынхаа өдрүүдээр алхалт хийн эрүүл агаарт гарах болсон.

Миний хувьд Уулчин Монгол Нийгэмлэгийн гишүүн болоод удаж байгаа ч энэ бүтэн сайн өдөр уг нийгэмлэгийнхээ гишүүний үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаад бид адал явдалтай, адармаатай, сонирхолтой холын аялалд аялаад ирлээ.

Бүтэн сайн өдрийн 10 цагт 120.000-н Жетро төвийн үүдэнд цугларан, ирсэн машиндаа хуваагдан сууж өдрийн 12 цагт аяллаа эхлүүлж хүрхрээгийн амны асга ихтэй газраас дээш өгсөж, арав орчим километр (нэг талдаа)-ийг хамтдаа туулсаар Богд хан уулын ноён оргил болох Цэцээ гүн (дтд 2258 метр) дээр 17 цагийн орчим гарч тэнгэр хангайдаа сүү өргөж хийморио сэргээж, шөнийн алхалт хийж шөнийн 1 цагт алхалтаа өндөрлөв.
Уулчин Монгол Нийгэмлэгт нэгдэхийг хүсэгчид дараах ФБ хуудсаар зочлон аяллын зарыг харж байгаад нэгдэх боломжтой. УУЛЧИН МОНГОЛ НИЙГЭМЛЭГ Хүн бүрт нэмэлттэйг анхаарна уу!

Ийнхүү аяллын фотог та бүхэнд хүргэж байна.

{gallery}fotomedee/2014817{/gallery}

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.