10 сарын 18, Баасан
°C
USD 2,676.12
USD 2,676.12
EUR 2,964.61
JPY 24.59
GBP 3,420.75
RUB 41.87
CNY 377.55
KRW 2.26

БНХАУ-д гурван орны аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг зохион байгуулна

ОХУ, БНХАУ, Монгол 3 улсын 5 хот, газар орныг хамарсан "Цайны зам" төслийн зөвлөлгөөн Улаанбаатар хотод боллоо.

Ази-Европыг холбосон худалдааны төв зам болж байсан уламжлалыг сэргээн орчин цагийн аяллын чиглэл болгож олон улсад өрсөлдөх зорилготой уг төсөлд Улаанбаатар хот 2014 оноос нэгдсэн юм.

"Цайны зам"-ын зөвлөгөөн жилд нэг удаа гурван улсад ээлжлэн явагддаг. Энэ удаагийн зөвлөгөөнийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр нийслэл хотын аялал жуулчлалтай холбоотой дараах асуудлыг шийдвэрлэв. Үүнд: Талууд Улаанбаатар хотод зохиогддог аялал жуулчлалын томоохон арга хэмжээнүүд нь Монгол дахь “Цайны зам” төслийн гол бүтээгдэхүүн болохыг санал нэгтэй зөвшөөрч тэдгээрийг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран идэвхтэй сурталчлахаар тохиролцов. Мөн Улаанбаатар хот нь бүс нутгийн дэд бүтцийн зангилаа, олон улсад маркетинг сурталчилгаа явуулах гол гарц гэдэгт санал нэгдэж, дөрөвдөгч оронд хүргэх “Цайны зам” төслийн сурталчилгааг Монгол Улсын нийслэлийн Аялал жуулчлалын газарт төвлөрүүлэн явуулж байхаар тогтов. Талууд жил бүр Улаанбаатар хотод зохиогддог олон улсын аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэн болон аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар” тэмцээнд оролцож байхаар шийдвэрлэв. Энэ оны 7 дугаар сард гурван орны аялал жуулчлалын сайд нарын уулзалтыг БНХАУ-д зохион байгуулахаар болов гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БАЙЛДААНТАЙ КИНО
БАЙЛДААНТАЙ КИНО
10/17/2019
…Бага байхдаа байлдаантай кино их үзэж, түүнийгээ дуурайн байлдаж тоглодог байлаа. Цаад учир агуулгыг нь сайн ухаж ойлгохгүй ч “манай тал”, “дайсны тал” гэж талцах ёстой. Дайсны талд ихэвчлэн жаахан доройдуу хүүхдүүдийг сонгоно. Хэдийгээр тэд дургүй байх авч тоглох хүсэлдээ хѳтлѳгдѳн саналыг хүлээж авна. Дайсан бол үхэх ёстой. “Да, да, да. Чи үхсэн шүү” гэж хашгирахдаа сэтгэл дотроо түүнийг цустай хутгалдан тарчилж үхэж байгаагаар тѳсѳѳлнѳ. Энэ үеэс л бидний дотоод сэтгэхүйд: -Хаа нэгтээ байгаа дайсныг олж илрүүлэн устгах ад бишийн хүсэл -Хэн нэгнийг цус нѳжтэйгээ хутгалдан үхэж байхыг харах
ХАРДАХ СЭТГЭЛ
ХАРДАХ СЭТГЭЛ
Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь ХАРДАЛТ.  Ядаж байхад “Хайртай бол хартай” гэдэг үгэнд итгэчихсэн. Хайртай гэдгээ нотлох гэж хардаад байгаа гэж тайлбарлавал хоцрогдсон сэтгэлгээ. Залуус бие биедээ дурлан шохоорхож, хайрлан дасч, хамт амьдрахаар сонгож гэр бол зохиосон цагаасаа бие биенээ ѳѳрсдийн ѲМЧ  гэж тооцсоноор энэ зовлон эхэлнэ. Үнэт ѳмчѳѳ ѳѳрѳѳсѳѳ холдуулахгүй, ѳрѳѳлд алдахгүй, гэхдээ бусдад гайхуулах хүсэлтэй. Ѳѳрийн болгоод авахаараа тайвширчихдаг юм уу,  түүний гоо үзэсгэлэн хийгээд анх дурласан үнэт зүйлсэд нь анхаарал хандуулахаа больж эхэлнэ. Ѳдѳр болгон эрхлүүлэн
УУЛ УУРХАЙН ХѲГЖИЛ ба БИДНИЙ АМЬДРАЛ  \ цуврал нийтлэлийн эхнийх\
УУЛ УУРХАЙН ХѲГЖИЛ ба БИДНИЙ АМЬДРАЛ \ цуврал нийтлэлийн эхнийх\
10/04/2019
Эдийн засаг нь уул уурхайгаас бараг 90 гаруй хувийн хамааралтай Монголчууд бидний ѳнѳѳгийн маргалдаан, мэтгэлцээний үндсэн шалтгаан нь үл ойлголцол мѳн. Уул уурхайн баялгаас шалтгаантай баяжих шунал, барьцах сэтгэлгээ, гомдоллох гомдол нь ѳнѳѳгийн Монголын нийгмийн бухимдал, үзэн ядалт, хийрхэл тэнэглэлийн шалтаг болж буй. Нэгэн зүйл: *“Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна” хэмээн “Үндсэн хууль” даа заасан монголчууд бид мѳнѳѳх баялгаа хэрхэн яаж хуваарилах талаар нэгдсэн ойлголт үгүй ѳдий хүрчээ. Шалтгаан нь: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.