02 сарын 24, Бямба
°C
USD 3,386.98
USD 3,386.98
EUR 3,667.76
JPY 22.50
GBP 4,291.30
RUB 36.42
CNY 470.56
KRW 2.55

Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртөө хүртэл 34.5 километр төмөр зам ашиглалтад орлоо

Төмрийн хүдрийг 20 километрт автомашинаар тээвэрлэн вагонд дамжуулан ачдаг байсан үе ард хоцорлоо.

Учир нь өнгөрсөн амралтын өдрүүдэд Төмөртэйн уурхайгаас "Болд төмөр-Ерөө гол" компанийн Хандгайт өртөө -хоорондох 34.5 километр төмөр зам ашиглалтад орсон байна.  УБТЗ-ын барилгын анги нэг жилийн хугацаанд газар шорооны ажлыг хийж гурван сарын хугацаанд төмөр замыг барьж дуусгажээ.

Стратегийн жагсаалтад багтсан Сэлэнгийн Төмөртэй ордын лицензийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшдэг бөгөөд жилд  6 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилт дэвшүүлжээ. 230 сая тонн нөөцтэй тус ордын төмрийн хүдрээс  найман сая тонныг “Болд төмөр-Ерөө гол” компани борлуулахаар болсон байна.

Ингэснээр жилд 14 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор болж байна. 2011 онд  нэг тонн төмрийн хүдрийн үнэ 137 ам.доллартай тэнцэж дээд цэгт хүрч байсан бол өнөөдөр 36 ам.доллараар борлуулж буй юм. Үнэ буурсан энэ үед  төмрийн хүдрийн тээвэрлэлтийн зардал 18 ам.доллар байгааг бууруулах боломжийг эрэлхийлэх шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.