01 сарын 27, Баасан
°C
USD 3,483.50
USD 3,483.50
EUR 3,803.98
JPY 26.91
GBP 4,322.68
RUB 50.26
CNY 513.45
KRW 2.83

Улсын хэмжээнд 2.8 сая эх мал төллөжээ

Улсын хэмжээнд нийт 2.8 сая эх мал төллөж, төллөсөн малын 96 хувь нь бойжилт сайтай байна гэж Хүнс хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр мэдээллээ.

Монгол Улс энэ оны эхэнд 23.8 сая эх мал тоолуулснаас 105.2 мянган ингэ, 952.5 мянган гүү, 1.4 сая  үнээ, 10.6 сая хонь, 9.6 сая ямаа юм. Олон жилийн дунджаас авч үзвэл, улсын хэмжээнд 80 орчим хувийн төл хүлээн авдаг байна. Үүнээс үзвэл энэ жил 18-20 сая төл хүлээж авах тооцоо харагдаж байгаа юм.

Харин нийт малын хорогдол 681.1 мянга болж, өмнөх долоо хоногоос 130.0 мянгаар нэмэгджээ. Мал нэг бүрийг тооцвол тэмээ 222, адуу 25.2 мянга, үхэр 65.2 мянга, хонь 237.0 мянга, ямаа 353.5 мянга буюу оны эхний нийт малын 1.2 хувийг эзэлж байгаа аж.

Хамгийн их хорогдолтой аймгийг Сүхбаатар аймаг тэргүүлж байна. Тус аймагт 115173 мал хорогджээ. Үүний дараа Увс (101021), Архангай (68989), Завхан (67531), Баянхонгор (63121)  аймаг орж байна.

ШИНЭ ЗАРУУД


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2023 Орлоо-Инфо ХХК.