03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Кемерово муж Монголд 50 мянган тонн улаан буудай нийлүүлнэ

КЕМЕРОВО. /TASS/. ОХУ-ын Кемерово муж анх удаа Монголд улаан буудай нийлүүлнэ. Тус мужийн "Топкинский элеватор", "Мариинский элеватор" гэсэн хоёр үйлдвэр хоёр жилийн хугацаанд 50 мянга хүртэл тонн улаан буудай нийлүүлэхээр төлөвлөж байгаа тухай ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн хяналтын албаны /“Россельхознадзор”/ бүс нутгийн удирдах газар мэдээлжээ.

“2017 он дуустал 50 мянган тонн улаан буудай нийлүүлэхээр төлөвлөж байна. Кемерово муж Монголд анх удаа улаан буудай нийлүүлж байгаа юм” гэж тус байгууллагын төлөөлөгч хэлээд тус бүс нутгаас гадаадад багахан хэмжээний улаан буудай нийлүүлж байсныг дурджээ.

Одоогийн байдлаар Монголд 2500 орчим тонн улаан буудай нийлүүлээд байгаа аж. “Монголын төлөөлөгчид манай лабораторийн шинжилгээг урьдчилан судалж, дараа нь өөрсдөө дээж авч, шинжилгээ хийсэн. Одоогийн байдлаар 26 вагон үр тариа тус улсад хүргэгдсэн байгаа бол 10 вагон нь замдаа явж байна” гэж тус байгууллагын төлөөлөгч ярьсан байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.