05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Хүн ам, өрхийн бүртгэлийн сан

ҮСХ-ноос   хүн   ам,   орон   сууцны   2015   оны   завсрын   тооллогыг
орчин   үеийн   мэдээллийн   технологийн   хөгжил,   дэвшлийг   ашиглан
мэдээллийн  хурд,   үнэн   зөв,   бодитой   байдлыг   хангасан   онлайн   санг
бүрдүүлэн явуулж байна.
Хүн амын шилжилт хөдөлгөөн, төрөлт, боловсролын түвшин зэрэг
мэдээлэлд байнгын өөрчлөлт хийгдэж байдаг учраас онлайн системийг
нэвтрүүлснээр тухай бүр өөрчлөлтийг тусгах боломж бүрдлээ.
Монгол   Улсын   иргэн  Үндэсний   статистикийн   хорооны   http://e-registration.nso.mn/web вэбсайтад   зочилж,   өөрийн   болон   өрхийн
гишүүдийнхээ   мэдээллийг   шалгаж,   баталгаажуулна.  Харин   гадаадад
183   хоногоос   дээш   хугацаагаар   оршин   суугаа   Монгол   Улсын   иргэд
http://e-census.nso.mn/web -д зочилж, интернет тооллогод хамрагдана.
Ийнхүү   иргэн   бүр   өөрийн   болон   өрхийн   гишүүдийн   мэдээллээ
баталгаажуулж,   онлайн   санд   бүртгүүлснээр  засаг   захиргааны   бүх
нэгжийн   түвшинд   нэгдсэн   нэг  сантай   шууд   холбогдож  мэдээлэл
шуурхай, үнэн зөв, бүрэн, давхардалгүй байх зэрэг   нөхцөлийг нэгэн
зэрэг   бүрдүүлж   байна.   Түүнчлэн   өрх,   хүн   амын   олон   төрлийн
статистикийн мэдээлэл гаргах суурь мэдээлэл болж байна.
Хүн   ам,   өрхийн   талаарх  суурь   мэдээлэлд тулгуурлан  иргэд  ам
бүлийн тодохройлолтоо цахимаар авах,  төрийн байгууллагууд эрүүл
мэндийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, барилга орон
сууцны   төлөвлөлт   хийх   зэрэг   бүхий   л   үйл   ажиллагаандаа   хуулийн
хүрээнд ашиглах боломж бүрдэж байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.