04 сарын 27, Бямба
°C
USD 3,377.35
USD 3,377.35
EUR 3,623.90
JPY 21.55
GBP 4,223.38
RUB 36.64
CNY 466.11
KRW 2.45

Энэтхэгт "Монголын өдрүүд" болж байна

Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яам Энэтхэгийн Аялал жуулчлалын корпорацийн “Maurya” зочид буудалтай хамтран Шинэ Дели хотноо Монголын өдрүүдийг зохион байгуулж байна.

Энэ сарын 22-нд нээлтээ хийсэн тус арга хэмжээг ЭСЯ, “Модерн Номадс”, ардын урлагийн “Түмэн эх” чуулгын дэмжлэгтэйгээр зохиож буй. Долоо хоног үргэлжлэх “Монголын өдрүүд" арга хэмжээнд Элчин сайд Г.Ганболд, “Maurya” зочид буудлын ерөнхий менежер З.Сонгадавала оролцож, үг хэлэв. Нээлтийн ёслолд мөн Энэтхэгийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад хэргийн яам, Гадаад орнуудтай соёлоор харилцах зөвлөлийн болон Монгол Улстай ажил хэргийн өргөн харилцаатай боловсрол,шинжлэх ухаан, эрүүл мэнд, бизнесийн байгууллагууд, Шинэ Дели хотоос хавсран хамаардаг Өмнөд Азийн улсуудын Элчин сайдууд, ДТГ-ын ажилтнууд, Мумбай, Чиннай, Колькутта хотод суугаа Өргөмжит консулууд, Энэтхэгт оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Өдөртлөгт оролцогчид Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтсоосны 60 жилийн ойн хүрээнд тус тусын салбар, чиглэлүүдээр Монгол Улстай хэрхэн харилцаж, хамтран ажиллаж байгаа талаараа мэдээлж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж санал бодлоо солилцов.

Тус улсын хэвлэлүүд монголын тухай нийтлэл ярилцлагуудыг нийтэлж байгаа ба уг арга хэмжээ энэ сарын 28-нд өндөрлөнө.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.